Ихэнх хүмүүсийн чухал ажлуудын нэг бол усанд орох байдаг. Гэсэн хэдий ч бидний усанд орох арга нь хэзээ ч ижил байдаггүй. Бид анзаардаггүй боловч бид бүгдээрээ усанд орохдоо биеийн тодорхой хэсгийг эхэлж угаах хандлагатай байдаг. Далд ухамсараас ирж байгаа энэ шийдвэрийг бидний бие дагадаг бөгөөд энэ нь бидний зан чанарын талаар маш их зүйлийг тайлбарлаж өгдөг байна.
1. Нүүрээ эхэлж угаадаг

Хэрэв та эхлээд нүүрээ угаадаг бол үнэрлэх, харах, амтлах, хүрэх, сонсох гэсэн 5 мэдрэхүйгээ сайн хөгжүүлжээ. Энэ нь та өөртөө үргэлж санаа зовдог гэсэн үг юм. Та бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаад үргэлж санаа з.овдог, заримдаа б.ухимдаж, с.тресст ордог, бас ичдэг. Ялангуяа хүмүүсээс өөрийнхөө тухай муу зүйл сонсоход танд хэцүү байдаг.
2. Хөлөө эхэлж угаадаг

Хэрэв та хөлөндөө хамгийн түрүүнд анхаарал хандуулдаг хүмүүсийн нэг бол өөрийгөө даруухан хүн гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч энэ нь бас өөр талтай. Та даруухан ч гэсэн найзууд эсвэл ажлын хамт олонтойгоо чөлөөтэй ярьж чаддаг. Харин танихгүй эсвэл шинээр танилцсан хүмүүст яг л мэргэжлийн хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг.
3. Нууц газраа эхэлж угаадаг

Эхлээд нууц хэсгээ угаадаг бол та их ичимхий хүн байх магадлалтай. Та өөрийгөө и.нтроверт эсвэл өөртөө итгэх итгэл багатай гэж хэлж болно. Нийгэмд тийм ч их анхаарал хандуулдаггүй ч таныг таньдаг хүмүүс таныг энэ дэлхий дээрх хамгийн даруухан, соёлтой хүн гэж хэлдэг. Гэвч та нөхцөл байдлыг хурдан ойлгож асуудлыг амархан шийдэж чаддаг.
4. Цээжээ эхэлж угаадаг

Хэрэв та усанд орохдоо эхлээд цээжээ угааж байгаагаа анзаарсан бол та практик бөгөөд маш шулуун зантай юм. Та шийдэмгий бөгөөд төөрөгдөл танд бараг нөлөөлдөггүй бололтой. Та бие даасан байх дуртай бөгөөд хүмүүс таныг биширдэг байна.
5. Үсээ эхэлж угаадаг

Хэрэв та үс, толгойгоо эхэлж угаадаг бол та сахилга бат, дэг журамд дуртай хүн юм. Та бүх зүйлийн талаар баттай дүгнэлт гаргах дуртай бөгөөд практик зүйлд итгэдэг. Та бас цагийг маш сайн удирдаж, цаг баримталдаг гэдгээрээ алдартай. Та найз нөхдөө сонгохдоо эд баялгаас илүүтэй оюун ухааныг дээгүүрт тавьдаг.
6. Хүзүү, мөрөө эхэлж угаадаг

Хамгийн ажилсаг хүмүүс ихэвчлэн хүзүү, мөрний хэсгээ эхэлж угаадаг байна. Мөр нь ачааг илэрхийлдэг бөгөөд та бүх зүйлийг төгс төгөлдөр болгохын тулд ачааллаас ангижрахыг үргэлж хүсдгийг илэрхийлж байгаа юм. Та өөдрөг үзэлтэй хүн бөгөөд бусдаас ч мөн адил эерэг зүйлийг хүсдэг. Та маш өрсөлдөөнд дуртай болохоор бусдаас нэг алхам түрүүлж байхыг хүсдэг.