Та хүнд дурлаж л байсан бол тухайн хүнтэй хөтлөлцөөд алхах ямар гайхалтай мэдрэмж болохыг мэдэж байгаа. Харин хөтлөлцдөг байрлал нь хосуудын харилцааны маш олон зүйлийг ил болгодог байна.
Гараа доош харуулан хөтлөлцөх

Хэрвээ та гараа ингэж барьдаг бол та хоёрын харилцаа хүсэл тэмүүлэл дээр бус хайр сэтгэл дээр тулгуурласныг харуулж байна. Харин хөтлөөд чиглүүлж байгаа хүн нь санаачлагыг гартаа авч, шийдвэр гаргадаг байна.
Хуруугаа нийлүүлэн хөтлөлцөх

Уг байрлал нь тухайн хоёр хос хүчтэй сэтгэлээр холбогдсон, хүсэл тэмүүллээр дүүрэн гэдгийг харуулдаг. Мөн нэг нэгнийхээ гарыг чанга атгах хэрэгтэй бөгөөд нэг хүн нь зөөлхөн атгаад байж болохгүй.
Нэг хуруугаар барих

Уг байрлал нь хос хоёр хоёулаа бие даасан хүмүүс гэдгийг илэрхийлнэ. Нэгнийхээ хувийн орон зайг маш сайн хүндэтгэдэг. Мөн харилцаа нь эмзэг үе дээрээ байгаа буюу салж магадгүйг илэрхийлдэг байна.
Хоёр гараараа барих

Тухайн хүний гарыг хоёр гараараа барьж байвал харилцаа нь гүнзгий үе рүү орсныг илэрхийлж байна. Харамсалтай нь энэ нь тийм ч сайны дохио биш бөгөөд өмчирхөх зантай нэгэн болж буйн илрэл аж.
Сугадалцах

Уг байрлалыг ихэнхдээ нийгмийн үйл ажиллагаанд явж буй хүмүүс ашигладаг. Харин өдөр бүр сугадалцдаг бол хамтрагчаасаа анхаарал халамж, хамгаалалт хүсдэг эсвэл харилцаандаа итгэлгүйг илэрхийлдэг.
Гарыг нь бариад татаж, чангаах

Уг нөхцөл байдал нь хос хоёр ижил түвшинд биш байгааг илэрхийлнэ. Гарыг нь татаж буй хүн нөгөө хүндээ шийвдэрээ тулгадаг. Мөн харилцаанаасааа залхаж эхэлсний шинж юм.
Хөтлөлцдөггүй

Хэрвээ таны хамтрагч хөтлөлцөх дургүй, татгалзаж байвал танд хайргүй болсон байх боломжтой. Мөн ичимхий эсвэл хувийн орон зайгаа хамгаалж буйн илрэл. Тиймээс хамтрагчаа сайтар ажиглаж байх шаардлагатай юм.