Бид шүдээ өдөр тутамдаа 2 удаа угааж арчилдаг. Тэгвэл та өглөө өдөр оройдоо шүдээ зөв арчилж байгаа юу? Хэрвээ энэ асуултыг мэдэхийг хүсвэл доорх зөвөлгөөг уншаарай.
1. Та шүдээ хэтэрхий чанга дарж угаадаг.

Чанга дарж угаах нь таны шүдийг цэвэрхэн цагаан болгохгүй эсэргээрээ шүдний хамгаалалтын давхарга мөн буйлийг гэмтээдэг байна. Иймд шүдээ угаахдаа зөөлөн удаан угааж хэвшээрэй.
2. Та идэж байгаа хоолондоо анхаардаггүй

Шүдний хамгийн том дайсан бол мэдээж хоол. Шүдийг хамгаалахын тулд шүдэнд сайнаар нөлөөлдөг хоол тодорхой хэмжээнд иддэг байх хэрэгтэй. Жишээ нь: Загас, самар, бууцай, сүүн бүтээгдэхүүн гэх мэт шүдэнд тустай бүтээгдэхүүн хэрэглэж байгаарай.
3. Шүд арчилгааны төхөөрөмж хэрэглэх

Шүд арчилгааны төхөөрөмж хэрэглэх нь мөнгөний гарз гэж үзэх хүмүүс олон бий. Харин шүд арчилгааны төхөөрөмж хэрэглэснээр ирээдүйд үүсч болох зардлыг хэмнэх юм. Жишээ нь: Шүдний эмнэлэг, хоолой өвдөх, төрөл бүрийн өвчнөөс сэргийлнэ.
4. Буйландаа анхаарал тавьдаггүй

Буйл бол таны шүдийг тогтоож байдаг ганц зүйл юм. Ихэнх хүмүүс буйлнаас цус гарах нь хэвийн үзэгдэлд тооцдог ч нас явах тусам таны шүд унах суурийг тавьдаг байна. Иймд буйлаа эрүүл байлгаж үргэлж арчилж байгаарай.
5. Шүдний чулуугаа түүдэггүй

Шүдээ хичнээн угаасан ч чулуу үүсдэг. Энэ нь та хэт их хүчиллэг хоол иддэг учраас үүсдэг бөгөөд амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг байна. Гэхдээ та санаа зоволтгүй та ердөө жилд нэг удаа шүдний эмч дээр очиж чулуугаа түүлгүүлж байх хэрэгтэй.
6.Хорхой идсэн шүдээ шууд эмчлүүлдэггүй

Ихэвчлэн нэг талаараа хоолоо жажилдаг хүмүүс, чихэр их иддэг, шүдээ буруу угаадаг хүмүүст тохиолддог байна. Иймд таны шүд хорхой идсэн бол ойрын хугацаанд эмчид үзүүлээрэй.