Шөнө унтаж чадахгүй байна гэдэг хүндхэн асуудлуудын нэг. Дэлхий дээрх 30%-35% насанд хүрсэн хүмүүс нойргүйдэлтэй байдаг бөгөөд түгээмэл асуудал юм. Харин та энэ аргыг ашигласнаар нойргүйдлийг төвөггүй шийдэх боломжтой юм.
Танин мэдэхүйн төсөөлөл

Уг аргыг танин мэдэхүйн төсөөлөл гэдэг бөгөөд төсөөлөх амархан объектыг толгойдоо сайтар бодох юм. Ингэснээр таныг унтахаас сэргийлээд байгаа бодлыг холдуулж өгөх юм. Хэрвээ та юу бодохоо мэдэхгүй байгаа бол интернетээс санамсаргүй байдлаар үг хайж түүнийгээ төсөөлөөрэй.
Төсөөлөлөө ашиглан унтах
Танд стресс өгөхгүй, жирийн үгнүүдийг толгойдоо төсөөлөн бодоод үзээрэй. Жишээ нь үзэг гэдэг үгийг дотроо үсэглэж, үзэг төсөөлж бодох юм.
- Үзэг
- Хонь
- Заан
- Даавуу гэх мэт
Харин танд ямар нэг сөрөг нөлөө үзүүлж чадах үгийг бүү бодоорой.
Уг аргыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд

Уг аргыг үнэхээр болдог эсэхийг шалгахын тулд нойргүйдэлтэй 154 сурагчийг цуглуулжээ. Оролцогчид энэ аргыг ашиглаж нойргүйдэл багассан талаар ам сайтай байгаа ажээ. Зөвхөн хурдан унтахаас илүүтэйгээр сайн унтаж амарсан байдаг байна.