Хүний үс 100грамм хүртэлх ачааллыг даах чадалтай байдаг ба норсон үедээ 30% илүү сунадаг байна. Гэвч зөвхөн эрүүл үс ийм чадалтай байдаг бөгөөд гэмтэлтэй үс амархан тасардаг байна. Та эдгээр аргуудыг ашиглан үснийхээ гэмтлийн хэмжээг тогтоох боломжтой.
Уутанцар шалгах

Үснийхээ гэмтлийг шалгахын тулд:
- Нэг ширхэг үс угаар нь авна
- Уутанцрыг нь шинжин үзнэ.
- Эрүүл уутанцар нь болцуу мэт хэлбэртэй байдаг. Хэрвээ хэлбэр муутай, болцуу шиг хэлбэртэй биш байвал үсээ арчлах шаардлагатайг илтгэж байна.
Усанд хийж үзэх

Энэ арга нь үсний нүхлэг шинж чанарыг шалгах бөгөөд гэмтэлтэй үс нь усыг өөртөө хурдан шингээдэг байна.
- Толгойн дээрээс, хажуу талаас гэх мэт өөр өөр хэсгээс үс авна.
- Аягатай усанд үсээ хийнэ. Эрүүл үс усан дээр хөвнө, гэмтэл багатай үс бага зэрэг доошилно, гэмтэл ихтэй үс живнэ.