Хүн болгон амьдралдаа заавал нэг удаа ч болов гал тогооны ажил хийж үзсэн байдаг. Цаг хугацаа их ордог гэдгийг ч мэднэ. Харин уг ажилд туслахын тулд манай сайт хамгийн ухаалаг гэсэн аргуудыг цуглуулан та бүхэндээ хүргэж байна.

Лааны тосыг хөлдөөж арилгах

Лааны тос тавилга, даавуу гэх мэт зүйлс дээр дусах үед арилдаггүй. Харин та мөс эсвэл ууттай мөсийг дээр нь хэдэн минут тавиад үзээрэй. Тос хөлдөж дороо авагдах болно.

Цагаан цуу нь богино долгионы зуухны үнэрийг арилгадаг

Богино долгионы зууханд үнэр орж эсвэл цэвэрлэхэд үнэхээр хэцүү байдаг. Харин үүнийг шийдэхэд ердөө цагаан цуу ашиглахад хангалттай юм. Аяганы хагасыг усаар дүүргэн хоёр халбага цагаан цуу хийнэ, аягаа зуухандаа хийж 5 минутын туршид зуухаа ажиллуулна. Цагаан цууны уур үнэрийг арилгаж, тоос шороог зөөлрүүлэх тул арчихад хялбар болох болно.

Хивснээс өөх тосны толбыг эрдэнэ шишийн цардуул ашиглан арилгах

Хивсний бохир хэсэн дээр цардуулаа ахиухан хэмжээгээр цацаж 15-20 минут байлгана. Дараа нь тоос сорогчоор сайтар соруулах үед толбо арилсан байх болно.

Хогийн савны ёроолд цаас тавьж шингэн зүйлсийг шингээж авна

Хогийн савны ёроолд шингэн зүйл тунаж үлдэх үед ямар хэцүү байдаг билээ. Үүнээс сэргийлэхийн тулд ердөө ёроолыг сайтар цаасаар хучиж өгөхөд хангалттай юм.

Аяга таваг угаагч ашиглан ванн цэвэрлэх

Ванн цэвэрлэх шингэнгүй болсон үед хамгийн сайн бүтээгдэхүүн бол аяга таваг угаагч юм. Аяга таваг угаагч нь өөх, тос арилгах чадвартай бөгөөд ванн цэвэрлэхэд тохиромжтой байх болно.

Үс хэлбэрт оруулдаг бүтээгдэхүүн ашиглан арилдаггүй маркерийг арилгах

Арилдаггүй маркерийг арилгахын тулд танд үс хэлбэрт оруулдаг ямар ч хамаагүй нэг бүтээгдэхүүн байхад хангалттай юм. Арилгахын хүссэн хэсэгт сайтар түрхэж хөвөнгөөр арчиж аваарай.

Хоёр талт скоч ашиглан үс цуглуулах

Шүүрэнд үс наалдаад хэцүү байна уу? Тэгвэл энэ аргыг ашиглаад үзээрэй. Шүүрэндээ зурагт харагдаж буй шиг хоёр талт скоч нааж ашиглавал үсийг ядах зүйлгүй түүж авах болно. Шүүрдэж дуусаад скочоо хогийн саванд хийхэд хангалттай.

Шүүлтүүр дээр гоймон хийх шаардлагагүй

Усыг нь шүүхийн тулд шүүлтүүр дээр гоймон хийх шаардлагагүй. Илүү амар арга нь гоймонгоо шүүлтүүрээр дарж шүүх юм. Ингэснээр шүүсэн гоймонгоо буцааж ямар нэг саванд хийх шаардлагагүй юм.