Очиж үзээгүй улсад зорчхоосоо өмнө заавал тухайн улсын соёлыг судлах хэрэгтэй. Ялангуяа хатуу уламжлалтай Азийн улсууд уруу зорчхоосоо өмнө.

Хоолны савхаараа тоглох

Солонгосын соёлд савхаараа тоглож болохгүй олон шалтгаан байдаг. Жишээ нь хэрвээ хоол уруу савхаа хатгах юм бол тухайн хоолыг хийсэн хүныг дoрoмжилж байгаа хэрэг юм.

Кафе, хоолны газар гарын мөнгө үлдээж болохгүй

Хэрвээ та зөөгчид гарын мөнгө өгвөл доромжлол хэмээн хүлээж авах болно. Тэд сайн цалин авдаг учраас гарын мөнгийг тийм ч таатай хүлээж авахгүй. Гарын мөнгө нь Америк эсвэл Европын улсуудад л боломжтой юм.

Тавгандаа хоол үлдээж болохгүй

Өмнөд Солонгос нь хэцүү цаг үеийг туулсандаа ч тэрүү хоолыг чухалчилж үздэг. Хэрвээ хэн нэгний гэрт орсон бол хоолноос нь татгалзаж эсвэл хоол үлдээж болохгүй. Мөн кафе, ресторанд хоол үлдээх юм бол зэмлүүлэх тохиолдол байдаг байна.

Нутгийн хүмүүсийг ширтэж болохгүй

Удаан ширтэх нь хувийн орон зай уруу нь орж байна хэмээн үздэг. Мөн зөвшөөрөлгүй зураг дарж болохгүй.

Настай хүмүүстэй бүү орооцолд

Солонгост насны ялгааг чухалчилж үздэг. Залуу хүмүүс настангуудаа үргэлж хүндэлж байх ёстой.