Технологийн эрин зуунд ч бид цэнэглээд орхисон утас, залгаад орхисон индүү, зөөврийн компьютерт санаа зовдог. Мөн утсаа 0% хүртэл нь хэрэглэх ёстой гэх мэт зүйлсэд итгэсээр ирсэн. Гэвч эдгээр зүйлс нь үнэхээр үнэн гэж үү?

Буруу ойлголт 1: Утсаа шөнөжин цэнэглэж болохгүй

Сүүлийн үеийн литиум-ион батарейтай утсыг шөнөжин цэнэглэх боломжтой. Уг батарей нь дүүрэн цэнэглэдэх үедээ цахилгааны урсгалыг зогсоодог байна. Тиймээс та санаа зовох шаардлагагүй.

Буруу ойлголт 2: 0% болтол нь хэрэглэж болохгүй

Литиум-ион батарей нь өөрийн гэсэн цэнэглэгдэх мөчлөгтэй(Жишээ нь iPhone 500ш мөчлөгтэй) байдаг. 0%-100% хүртэл цэнэглэгдэх үед нэг мөчлөг гэж тоолдог. Тиймээс батарейны мөчлөгийг үрэхгүйн тулд утсаа 40%-80% хооронд барьж байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үздэг байнна.

Буруу ойлголт 3: Цэнэглэгчээ хананд залгаатай орхиж болохгүй

Цэнэглэгчээ хананд залгаад орхичихвол илүү амар мэт санагдаж байгаа байна. Харин цэнэглэгчээс үүдэлтэй аюулт нөхцөл байдал барагтаа тохиолддоггүй ч уг 4 нөхцөлд салгах нь зүйтэй:

  • Таны байр гал хамгаалагчгүй, цахилгааны асуудал их үүсдэг бол
  • Тэжээвэр амьтан нь гэрээр чөлөөтэй явдаг бол
  • Хөрш айл ус алддаг бол
  • Таны цэнэглэгч халдаг эсвэл цахилгаанд залгах үед хачин дуу чимээ гаргадаг бол. Ийм үед зүгээр л цэнэглэгчээ солих хэрэгтэй.