Брайн Дэйбисийн гэр бүл хэдэн сарын өмнө Вайт нэртэй муурыг үрчилж авчээ. Тухайн үед байшингаа шинээр засварлаж байхдаа жижиг хоосон булан олжээ.

Энэ хоосон буланд юм хадгалахад жижиг байсан бөгөөд бодсоны эцэст муурныхаа жижиг унтлагийн өрөө болгохоор шийдэж засвар хийсэн байна.

Өрөөг засаж дууссаны дараа жижиг ор, дэвсгэр, жаазтай зурагнууд мөн зурагт тавьж өгсөн байна. Зурагтаар нь муур, хэрэм, шувуу гэх мэт видео гардаг байна. Одоо түүний муур өрөөнөөсөө салахаа байжээ.

Энэ өрөөгөө сошиал орчинд тавьснаар олон хүний анхаарлыг татаж хандалт их авсан байна. Үүнийг үзсэн зарим хүмүүс муурандаа өрөө хийж өгөх болсон талаар Брайн Дэйбисд хэлжээ.