Тиндерийн судалгаагаар хосуудын 40 хувь нь бие биедээ таалагдаагүй бол эртхэн салах нь зөв гэсэн хариулт өгчээ. Зарим хүмүүс ганцаардахгүй нь тулд таалагдаагүй хүнтэйгээ урт удаан хугацаанд байдаг байна. Энэ нь олон төрлийн сэтгэл зүйн асуудал цаашлаад эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Иймд манай сайт та бүхэнд юу ч болж байсан хамтрагчаасаа салах ёстой 10 шинж тэмдгийг хүргэж байна.

1. Олон удаа салсан ч буцаад нийлдэг

Дунджаар хосуудын 1/4 нь салсныхаа дараа ямар нэг байдлаар буцаж нийлдэг талаар нэгэн судалгаа гарчээ. Мөн тэд насан туршдаа салж нийлсэн амьдралаар амьдрах нь ч байдаг байна. Магадгүй та түүнд хоёр дах боломжийг өгөх эсвэл явуулж чадахгүй байгаа болхоор ийм шийдвэр гаргаж байгаа байх. Гэвч энэ утгагүй явдлыг таслан зогсоох нь танд ч түүнд ч зөв шийдвэр юм.

Ийм асуудалтай олон олон хосууд хоорондоо маргалдаж, ирээдүйгээ төсөөлж чадахгүй, харилцаандаа сэтгэл дундуур байдаг.

2. Та өөртөө хайргүй болсон

Хамтрагчийнхаа төлөө хэн болж хувирсандаа та үргэлж дургүй хүрдэг. Таны хайрт танд урам зориг, тусламж үзүүлэхээс илүүтэйгээр үргэлж доош татаж, гэр бүлээс холдуулж байдаг бол түүнээс харилцаагаа таслах цаг болжээ.

3. Таны хамтрагч таныг байнга шүүмжилдэг

Хайртынхаа үйлдэлд дургүй хүрч түүнийгээ илэрхийлэх нь эрүүл харилцааны хэлбэр бөгөөд харилцаа, холбоог сайжруулж байдаг. Гэвч түүний зан чанарыг шүүмжлэх нь тэс өөр зүйл юм. Зан чанарыг шүүмжлэх үед тэд зөвхөн таныг буруутгаж, уураа гаргаж байгаа хэрэг бөгөөд таныг сайжраасай гэсэндээ хэлээгүй юм. Ингээд хосууд нэг нэгнээ хүндлэхээ больж үл тоомсорлож эхэлдэг.

4. Та ганцаараа байхаас айдаг

Харилцаандаа сэтгэл дундуур, аз жаргалгүй ч ганц бие үлдхээс айсандаа түүнийг орхиж чадахгүй гэдэг нь утгагүй шалтгаан юм. Хэрвээ танд ийм асуудал тулгарсан бол аль болох өөрийгөө даван туулахыг хичээгээрэй.

5. Та өнгөрсөндөө амьдардаг

Хэрвээ та өнгөрсөн үйл явдлыг бодож түүнтэй ямар аз жаргалтай байдаг байснаа үргэлж дурсдаг бол энэ нь том асуудал юм. Дурсамждаа илүү дурлаж хэвтэх нь танд аз жаргал авчрахгүй учраас өөрийн бодлоо цэгцэлж юу ахиж тохиолдохгүй, юуны төлөө үлдэх ёстойгоо бодох хэрэгтэй.

6. Таны хамтрагч тааварлахын аргагүй ааштай

Зарим хүмүүс эхэндээ сэтгэл татам, эелдэг байдаг хэрнээ хэсэг хугацааны дараа гэнэт уурлаж эхэлдэг. Ийм ааш зан нь таныг үнэхээр айлгах бөгөөд яг л хэзээ мөдгүй хагарах гэж байгаа өндөгний хальсан дээр алхах мэдрэмж төрүүлдэг. Энэ нь таны хамтрагч сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүйг илэрхийлж байдаг.

Хэрвээ таны хамтрагч өөрөө л хичээж энэ асуудлыг шийдэхгүй бол та яаж ч хичээгээд асуудлыг засаж чадахгүй.

7. Та хоёр өнгөцхөн харилцаатай

Хэн нэгэнтэй дөнгөж танилцах үед өөрийгөө нээхгүй байх нь зүйн хэрэг. Гэвч удаан хамт байгаа хосуудын хувьд өөрийн бүхий л талыг ярилцах нь илүү ойртуулж байдаг. Хэрвээ та хоёр удаан хамт байгаа ч чухал сэдвүүдээр ярилцдаггүй бол бие биендээ зориулагдаагүй гэж хэлж болох юм.

8. Таны харилцаа хэтэрхий нэг талдаа байдаг

Ямар нэг асуудал тулгарахад эсвэл хэрэгцээ үүсэх үед л тэр тантай хамт байхыг хүсдэг бол энэ нь тийм ч сайны дохио биш юм. Таныг бодохгүйгээр зөвхөн өөрийн ашиг тусын тулд ашиглаж байж болно. Хэрвээ та бүхий л зүйлийг түүний төлөө хийж, тусалж, дэмжиж байдаг ч тэр хуруугаа ч хөдөлгөхгүй байвал та явах цаг болжээ.

9. Таны хамтрагч дандаа сална гэж хэлдэг

Ямар нэг зүйл буруугаар эргэх үед үргэлж салах тухай ярьдаг хүнээс аль болох холуур байх хэрэгтэй. Учир нь тэд таныг удирдаж байдаг бөгөөд бүх зүйл оройтхоос өмнө зогсоох хэрэгтэй.

10. Та сайхан мэдээгээ хэлэх шаардлагагүй болсон

Таны амьдралд гайхалтай үйл явдал тохиосон ч түүнтэй хуваалцах тухай бодохооч больчихсон уу? Тэгвэл таны харилцаа асуудалтай болжээ. Таны аз жаргал түүнд хамаагүй/тоохгүй болчихсон учраас хэлээд хэрэггүй гэж үргэлж боддог болчихсон бол ямар нэг зүйл хийх цаг иржээ.