Амьдралаа төлөвлөөд завгүй байхад нэг л мэдэхэд 40 нас хүрч одоо л хийж бүтээж, хорь гучин насандаа сурсан мэдсэнээ гаргах цаг нь ирэх болно.

Бусдын юу гэж хэлэх нь хамаагүй өөрөөрөө хий

Амьдралдаа гаргах нь сонголт нь зөвхөн таниас шалтгаална гэдгийг энэ насан дээр ирээд аль хэдийн ойлгочихсон байх болно. Бусдын юу гэж хэлэх огт хамаагүй, өөрийн зөв гэж бодсоноо хийх хэрэгтэй.

Найздаа цаг гарга

Энэ насан дээр ирээд таны хийдэг зүйлс бол хуваарийн дагуу ажлаа хийх, хүүхдэдээ цаг гаргах, дэлгүүрээс хүнс цуглуулах, гэрийн ажил гээд олон зүйл хийдэг ч нэг мэдэхэд найздаа цаг зарцуулаагүй, хэзээ сүүлд хамт гадуур гарснаа ч санадаггүй. Тиймээс өөртөө болон найздаа цаг гаргах нь зүйтэй юм.

Төгс зүйл гэж хэзээ ч байхгүй

Хүн хэзээ ч төгс амьтан байгаагүй учир байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Харин энэ насан дээр ирсэн хүн тэрийгээ ч сайн мэддэг болчихдог.

Эзэмшлийн эд зүйлс бол зүгээр л объект

Дэлгүүрээс шинэхэн бүтээгдэхүүн гэртээ авчраад, уутнаас нь гаргах тэр сэтгэл хөөрлийг юугаар ч зүйрлэшгүй. Харин удалгүй тэр зүйл хуучирч, таны сэтгэл хөөрөл ч мөн адил хөрдөг. Олон эд зүйл авахаас олон зүйл хийж бүтээх хэрэгтэй гэдгийг та энэ насан дээр ирээд маш сайн ойлгоно.

Өөрийн үнэ цэнийг харуулах

Биднийг залуу байхад шаргуу хөдөлмөрлөвөл аажмаар бүх зүйл бүтнэ гэж сургадаг. Гэвч заримдаа бид өөрсдөө бүгдийг бүтээх шаардлагатай байдаг. Уулзалтад илүү идэвхтэй оролцож, ажилдаа шинэ санаа гаргаж, өөрийгөө хойш татаж болохгүй гэдгийг ойлгох болно.

Уян хатан байдал бол таны хөрөнгө

Ажилдаа бэлдэх, дасгал хийх, өөртөө цаг зарцуулахад маш их хөдөлмөр ордог гэдгийг та одоо мэдчихсэн байх юм. Та бусад шиг туршлагатай, холбоо сүлбээтэй, санхүүгийн чадамжтай биш ч уян хатан байдал, хүсэл тэмүүлэл тань өндөрт гаргана гэдгийг мэднэ.

Өдрийн эцэст гэр шиг сайхан газар гэж үгүй

Амралтын өдөр гадуурх үйл ажиллагаанд оролцохоос бус гэртээ амарч, ном унших, цай ууж суух нь хамгийн сайхан гэдгийг ойлгосон байх болно.