Зураг харах нь хүний далд ухамсар болоод зан чанарыг тодорхойлох нэгэн арга юм. Зургийг анх харах үед юу нь хамгийн их нүдэнд тусаж, анхаарал татсан нь таны тухай олон зүйлийг илэрхийлж байдаг ажээ.
Уг зургаас юуг түрүүлж харсан бэ?

Хэрвээ та бяцхан охин харсан бол

Таны сэтгэл зүй болоод амьдралд ээжтэйгээ харилцаа, холбоотой байх маш чухал байдаг. Ээжээсээ холуур удаан хугацааг өнгөрүүлэх эсвэл өсөж томрох хугацаандаа хайр энхрийлэлд өсөөгүй бол өөрийн мэдээгүй айда стай байх магадлалтай. Энэ нь ирээдүйд шийдвэр гаргах, хариуцлага хүлээхэд нөлөө үзүүлдэг.
Эрвээхий харсан бол

Эрвээхий ихэнхдээ эерэг байдлыг илэрхийлдэг. Харин заримдаа далд ухамсартаа ямар нэг хүнийг санагалзаж буйг илэрхийлдэг ажээ. Өмнө нь хамт байсан ч одоо хамтдаа байхгүй хүн юм.
Бөөрөлзгөнө харсан бол

Уг бөөрөлзгөнө зурагны тэг голд байрласан бөгөөд энгийн хэмжээнээс илүү том байгааг харж болно. Учир нь зүрхийг илэрхийлж байгаа буюу хайрын тэмдэг юм. Харин та бөөрөлзгөнө харсан бол таны хайж буй хариулт зүрхэнд тань байгааг илэрхийлж байна. Та өөрөө ч мэдэлгүй хүнд дурласан бололтой.
Аалз харсан бол

Хүмүүсийн дунд байдаг хамгийн түгээмэл айдас бол аалз юм. Харин та аалзыг түрүүлж харсан бол хүрээлэн буй орчин аюулгүй бус байгаагаас ай.даг бололтой. Та үргэлж жижиг зүйлсийг шалгаж, хүрээлэн буй орчноо аюулгүй байлгахыг хичээдэг. Мөн үйлдэл болгоноо хэтрүүлэн боддог.
Мод харсан бол

Эхэлж мод харсан бол та дотроо шийдэгдээгүй зөрчилдөөн ихтэй хүн бололтой. Далд ухамсартаа байгаа хуваагдмал сэтгэл зүйг хүлээн зөвшөөрхөөс ай.даг.
Чихмэл тоглоом харсан бол

Та чихмэл тоглоом харсан бол ай.даст автахаас ай.даг хүн юм. Энэ нь ихэнхдээ хүүхэд насанд тулгарсан ямар нэг явдлаас болдог байна.
Хүний нүүрний хэлбэр

Та чухал шийдвэр гаргах хэрэгтэй болох үед шийдвэр гаргаж чадахгүй асуудалтай тулгардаг нэгэн. Өөртөө итгэх итгэл сул тул зөв шийдвэр гаргахгүй гэж боддог.