Жон Жейкоб Астор IV, Молли Браун зэрэг алдартай зорчигчдын хамт Исидор, Айда Страус нар 1912 оны 4-р сарын 10-нд Нью-Йорк хотыг зорин Титаник хөлөгт сууж байжээ. Хамгийн бат бөх юу ч зогсоож чадахгүй, усанд хэзээ ч живэхгүй хэмээн магтан дуулж байсан хөлөг онгоц маань олон зорчигчдын амийг авч одсон түүхтэй билээ.
Манай сайт та бүхэнд Титаник кинон дээр гардаг нэгэн хосын түүхийг хүргэхээр бэлдлээ.
Исидор Страус нь баян чинээлэг хүн байсан

Исидор 1845 онд Баварид төржээ, Америкийн Еврей гаралтай бөгөөд бизнесмен, улс төрч, тухайн үедээ алдартай байсан Macy’s их дэлгүүрийг хамтран эзэмшигч байв. Тэрээр өөрийн ажлын гараагаа эцгийнхээ бизнест бичиг хэргийн эрхлэгчээр эхэлжээ. 1865 онд хүсэл эрмэлзэлтэй тэрээр найз Натантайгаа хамт Нью Йорк руу нүүж, бизнес, улс төрд том амжилтыг олсон гэдэг.
Нью-Йорк хотод Исидор Страус, Розали Айда Блун нартай анх танилцжээ. 1866 онд Исидор, Айдагийн авга ахын бизнесийн хамтрагч байв. Тэд бие биетэйгээ уулзаж, найзууд болж, удалгүй хосууд болж, 1871 онд гэрлэж, 7 хүүхэдтэй болжээ. Тэд сайн дурын аян, хандив өгдгөөрөө хүмүүсийн дунд алдартай байсан гэдэг.
Хосууд Титаник хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалбар захиалсан

1871 онд гэрлэснээсээ хойш хосууд бие биенээ маш их хайрлаж, аз жаргалтай байжээ. Исидор ажлаар явах үед тэд бие биетэйгээ хамт аялж мэт өдөр бүр захидал солилцдог байсан гэж тэдний танилууд баталсан юм. Титаник хөлөг онгоцонд суусан нь олон хүний хувьд хувь заяаны эргэлт байсан. Тухайн үед хосууд Европт айлчилж байхад Англид нүүрсний ажил хаялтаас болж АНУ-д буцаж ирэх ёстой байв. Хосууд Титаник хөлөг дээр өөрсдөндөө болон үйлчлэгч нарт хангалттай том байр захиалсан юм.
Титаник хөлөг онгоцыг бишэрсэн Айда живэхээс хэдхэн хоногийн өмнө найздаа захидал бичсэн

Айда Страус захидалдаа: Титаник хөлөг онгоц үнэхээр биширмээр юм. Өрөө нь яг шилтгээн дотор байгаа мэт үзэсгэлэнтэй, хоол нь гайхалтай амттай, үйлчилгээ дээд зэргийн байна. Энэхүү захидлыг онгоц живэхээс 4 хоногийн өмнө бичжээ.
1-р зэрэглэлийн зорчигчдийн хувьд Исидор бусдын хийж чадаагүйг хийсэн

Түүх сөхвөл, Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Атлантын далайд мөсөн уулыг мөргөсөн, эмэгтэйчүүд, хүүхдүүд эхлээд завин дээр сууна гэж шийдсэн. Усан онгоцны хамгийн баян хүмүүсийн нэг болох Исадорт суудал санал болгосон боловч тэрээр олон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аварч чадаагүй байсан болохоор эрс татгалзжээ.
Айдад аврах завь дээр давуу эрх олгосон ч нөхрөө орхихыг хүсээгүй

Нэгдүгээр зэрэглэлийн зорчигч мөн эмэгтэй хүний хувьд Айда живж буй хөлөг онгоцыг орхихын тулд аврах завинд нэн тэргүүнд суусан байна. Гэвч 63 настай тэрээр нөхрөө байхгүй байгааг мэдээд завинаас буужээ. Ажилтнуудын хүчин чармайлтаар нөхрөө олж завинд буцаад суух гэсэн боловч нөхөрт нь зай байсангүй. Гэвч Айда нөхөртөө ‘Би чамтай маш олон жил хамт амьдарч байна. Чи хаашаа явна, би хамт явна’ гэж хэлжээ.
Айда өөрийн оронд үйлчлэгчээ аврах завинд суухыг гуйв. Айда үйлчлэгчийг дулаацуулахын тулд хүрэм өгч, ‘Чамд энэ надаас илүү хэрэг болно‘ гэж хэлэв. Үйлчлэгч үүний дараа Айдагийн хүрмийг хадгалж, дараа нь хүүхдүүддээ өгчээ.
Настай хосууд эцсээ хүртэл хамт байсан

Энэ кинонд хосууд орон дээрээ тэврэлдэж, хөлдсөн далайн ус өрөөгөөр нь дүүрч байгаагаар харуулсан байдаг. Гэвч тэд онгоцны тавцан дээр зогсож, тайвнаар хүлээж бие биенээ бариад байж байсан гэдэг.
Настай хосууд эцсээ хүртэл хамт байсан

Бидний мэдэж байгаа зүйл бол тэд онгоцон дээр эцсээ хүртэл хамт байсан. Живсний дараа Исидорын ц.огцсыг олж, түүнийг Нью-Йоркийн Бронкс дахь Вудлоуны о.ршуулгын газарт о.ршуулжээ. Эхнэрийнх нь ц.огцос олдоогүй боловч б.улшний чулуу дээр хамт байгаагаар хийжээ.