Гавьяат тамирчин М. Уранцэцэг Токио-2020 олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48кг жинд хүч үзэн хүрэл медалийн эзэн болоод байна. Тэрээр Чилийн Лей Варгас, Израйлийн Шира Широна хоёрыг цэвэр ялснаар шөвгийн дөрөвт шалгараад байсан.
Харин хагас шигшээд харамсалтайгаар Косовогийн бөх Дистриа Красникид ялагдаж, хүрэл медалийн төлөө Катарина Костаттай барилдан ялсан юм.
