Тэд сэжигтэй харагдахгүйн тулд харц тулгарах эсвэл нүдээ нухдаг

Хүн худлаа ярьж байх үедээ нүдээ эргэлдүүлэх нь бий. Харин таньтай ярьж байх үедээ байнга нүд нь ийш тийшээ гүйгээд байвал тэр худлаа ярьж байгаагийн шинж юм. Харин доошоо харж байгаа хүнийг ингэж бодож болохгүй. Хүмүүс ихэвчлэн юм санах гэж оролдохдоо доошоо хардаг.

Үргэлж утсаа ширтэх

Хэрвээ таны дотны хүн таньтай уулзаж байх үедээ үргэлж утсаа ухаж харагдвал түүнд ямар нэгэн шалтгаан байж ч мэдэх юм. Жишээлбэл таньтай зөрчилдөхөөс айх, эсвэл ямар нэг нууцаа алдахгүйг хичээж байж магадгүй юм. Тиймээс шууд л нүүр тулж ярилцах хэрэгтэй.

Ярианаас зугтаах хандлага ажиглагдах

Хүмүүс бие биетэйгээ харилцаж байхдаа тэдний биес нь өөр хоорондоо чиглэсэн байрлалтай байдаг. Харин таны дотны хүн таньтай ярилцаж байхдаа үүнээс өөр хандлага гаргаж мөн интернетээр чатлаж байхдаа олон цагаар хариу өгөхгүй удаад байвал тэд танаас ямар нэгэн юм нууж эсвэл танаас хөндийрөх оролдлого хийж байж магадгүй юм. Мөн таны яриа тэдэнд сонирхолгүй санагдсан байж мэдэх ба тэдэнд орон зайг нь тавьж өгөх хэрэгтэй.

Нүдээ хурдан анивчиж ярих нь тэднийг тухгүй байгааг илтгэнэ

Заримдаа хүмүүс дүр эсгэж байхдаа эсвэл худлаа ярьж байхдаа нүдээ хурдан анивчдаг. Тиймээс таньд ийм зүйл ажиглагдвал тэднийг сайн ажиглаарай. Мөн сонирхолтой жишээ хэлэхэд илбэчид илбээ үзүүлж байх явцдаа тайван харагдахыг хичээн нүдээ албаар удаан анивчдаг байна.

Гар хөлөө хурааж завилах

Бидний харилцаанд зөвхөн хэл амнаас гадна биеийн хөдөлгөөн 55%-д нь оролцдог. Гараа зөрүүлж буй үйлдэл нь өөрийгөө хамгаалж буйг илтгэдэг ба хөлөө зөрүүлэх нь тухгүй байгааг илтгэдэг. Эдгээр үйлдлийг хийдэг хүмүүс анхаарлыг тань өөрөөсөө холдуулахын тулд санамсаргүй хийдэг ба ярилцахдаа ч ярианы сэдвийг өөрөөсөө холдуулдаг. Харин гараа хэт их дэлгэж хөдөлгөж ярих нь илүү захирангуй, удирдангуй байгааг илэрхийлдэг.

Гараа хэт их ашиглан дохио зан гаргах

Яриандаа гараа оролцуулах нь хүмүүсийн анхаарлыг илүү сайн татаж чаддаг. Харин 2015 онд гаргасан судалгаанд 2 гараа ашиглан дохио зан гаргадаг хүмүүс худалч байдаг гэж үзсэн байдаг. Тиймээс хэт их гараа ашиглах нь яриаг нь худлаа болгох нь бий.
Харин энгийн дохио зан бол тухайн хүний нэг гар нь бэлхүүсэн дээрээ байх ба зөвхөн ярих үед л хөдөлдөг мөн ярьж дуусахад гарын хөдөлгөөн удааширдаг байна.

Таньтай ярилцаж байхдаа ээрч чанга ярих

Ярилцаж байх үедээ хүмүүсийн ярианы өнгийг сайн ажиглаарай. Худалч хүмүүсийн дууны өнгө жирийн хүмүүсийнхээс өндөр байдаг. Мэдээж чанга ярьдаг хүн бүр худалч гэж хэлэхгүй ч та түүнийг худлаа ярьж буйг мэдэхийн тулд бусад биеийн хэлэмжийг ажиглаарай. Жишээ нь нүүр нь улайх, ээрэх гэх мэт.