Киноны зураг авалт эхлэхээс өмнө мэдээж жүжигчдээ сонгон авах шаардлагатай байдаг. Тухайн дүрд тохирох боломжтой жүжигчдийг сонгон шалгаруулалтад оруулдаг бөгөөд зарим жүжигчид сүүлийн мөчид татгалзах тохиолдол гардаг аж.

American Psycho кинонд Жонни Депп тоглох ёстой байсан

Уг киноны найруулагчаар ажиллах ёстой байсан Стюарт Гордон зөвхөн Жонны Депп-ийг гол дүрд тоглуулахаар зорьж байсан юм. Харин киноны романыг бичсэн зохиолч найруулагчийг сольж, Жонни Депп хэтэрхий хөгшин гэсэн шалтгаанаар татгалзжээ. Жонни тухайн үед 28 настай байсан.

Жүжигчин Эмили Блант Төмөр хүн 2 киноны Black Widow дүрээс татгалзсан

Өнөөдөр Скарлетт Йоханссон-аас өөр хүнийг тухайн дүрд тоглож байгааг төсөөлөхийн аргагүй. Жүжигчин Эмили тухайн үед дүрийг авч болох байсан ч түүний цагийн хуваарь хэтэрхий завгүй байсан тул татгалзжээ.

Леонардо Ди Каприо Мумми кинонд дүр авч болох байсан

Цуу ярианаас авч үзэхэд Леонардо Ди Каприо тухайн үед зураг авалт нь явагдаж байсан The Beach киног түр хойшлуулахыг найруулагчаас гуйж байжээ. Хэрвээ хойшлуулж чадсан бол Мумми кинонд тэрээр тоглож болох байсан юм. Харамсалтай нь Брендан Фрейзер дүрийг авжээ.

Киану Ривз нохой зээхийн дүрд тоглохыг мөрөөддөг байсан

Киану Ривз-ээс “таны тоглохыг хүсдэг дүр юу вэ” гэж асуух үед нохой зээх гэж хариулсан байдаг. Гэвч Хью Жэкман тухайн дүрд төгс тохирч байсан тул дүрийг авч чадаагүй байна.

Харрисон Форд Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн киноны дүрээс татгалзсан

Найруулагч Стивен Спилберг болон жүжигчин Харрисон Форд нар Индиана Жонс франчайз дээр олон жил хамтран ажилласан. Гэвч найруулагч маань түүнд дахин нэг дүр санал болгоход татгалзжээ. Магадгүй татгалзсан шалтгаан нь түүний өмнөх кинонуудтай хэтэрхий адилхан үйл явдалтай болхоор тэр болов уу.