Түргэн хоол аль хэдийн нийгмийн нэг хэсэг болчхоод байгаа билээ. Түргэн бөгөөд амттай байдаг учраас ихэнх хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг. Харин тэдгээр хоолны газрууд бүтээгдэхүүнээ аль болох их хэмжээгээр зарахын тулд ухаалаг арга ашигладаг байна.

Бүх бүтээгдэхүүн нь адилхан амттай байдаг

Түргэн хоолны сүлжээ газрууд хүмүүс ямар амтанд дуртай гэдгийг маш сайн мэддэг. Тийм ч учраас бүх бүтээгдэхүүнээ адилхан амттай хийж үйлчлүүлэгчээ сэтгэл ханамжтай болгодог ажээ.

Бургерыг хурдан хугацаанд хийдэг

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ газарт хийгддэг энгийн бургерыг бэлтгэхэд ердөө 30сек шаардлагатай байдаг. Гэхдээ яаж? Бэлэн хөлдөөчихсөн махыг бэлтгэдэг учраас.

Тэдний хоол хурдан хугацаанд идэхээр бүтээгдсэн байдаг

Түргэн хоолны газарт үйлчлүүлж буй хүмүүс хоолоо дунджаар 12 удаа зажлаад залгидаг. Харин бусад газраар үйлчлүүлэх үед 15 удаа зажилдаг байна. Хүн хоолоо бага зажлаж идэх тусам илүү их хоол идэхийг хүсдэг.

Өнгө болон дизайн нь хоолны дуршлыг ихэсгэдэг

Түргэн хоолны газрын өнгө нь улаан, шар байдаг нь зүгээр ч нэг тохиолдол биш. Уг өнгөний зохицолгоо нь хүний далд ухамсарт нөлөөлж түргэн хоол идэх хүслийг өдөөдөг байна.

Хоол санал болгох

Хүнд ямар нэг зүйл шууд тулгаж, санал болгох үед татгалзаж чаддаггүй талаар мэргэжилтнүүд тогтоожээ. Түргэн хоолны газрын ажилтан үйлчлүүлэгч нарт илүү их хоол санал болгох үед 85% нь зөвшөөрч худалдан авалт хийдэг байна.

Гриллдсэн мах гэж байхгүй

Түргэн хоолны газрын төв үйлдвэр нь хоолны махыг бэлтгэж дараа нь хөлдөөдөг. Харин бургерын маханд гриллдсэн мэт амтыг шингээж үйлдвэрлэдэг байна.