Хүн зураг болгоноос өөр өөр зүйл олж хардаг нь зан чанартай нь шууд холбоотой гэж судалгаагаар баталжээ. Хүний нүд бүхнийг харж байгаа ч хамгийн эхэнд олж харах дүрсийг тархи сонгодог.

Түрүүлж ямар амьтан харсан бэ?

Алаг тахь: Та бол экстраверт хүн. Та бусадтай ярилцаж, үдэшлэгт явж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ зүйл сурах дуртай. Энгийн урсгалаар амьдрах нь таны дуртай зүйл биш.

Арслан: Та бол интроверт хүн. Та ганцаараа эсвэл хайрт хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай. Мөн дуртай киногоо үзэнгээ дуртай зүйлээ ууж үдшийг өнгөрөөх дуртай.

Түрүүлж юу харсан бэ?

Мод: Та бага зэрэг дуу багатай хүн. Гэвч энэ нь ичимхий гэсэн үг биш юм. Та өөрийгөө байгаагаар нь хүлээж авдаг бөгөөд хэн нэгний сайшаал огтхон ч хэрэггүй.

Горилла: Та бол юмсыг төгс төгөлдөр хийх дуртай хүн. Заримдаа уг зан нь таныг хэтэрхий хөтөлж бусдыг хүчтэй шүүмжилж магадгүй учир болгоомжтой байх хэрэгтэй.

Загас: Та их мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй, бусдад халамжтай нэгэн.

Түрүүлж юу харсан бэ?

Хүүхэд: Та өөртөө цагийг зарцуулах дуртай нэгэн.

Хос хоёр: Та чанга дуутай үдэшлэг болон хүн ихтэй газарт дургүй бөгөөд найзууддаа хайртай, хэдхэн дотний найзтай. Тэдний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг.

Моднууд: Та маш өөдрөг, эрч хүчтэй зан чанартай нэгэн. Үргэлж шинэ зүйлийг эрмэлзэх бөгөөд өөрчлөлтөөс айдаггүй.

Түрүүлж юу харсан бэ?

Моднууд: Та маш сайн зөн совинтой нэгэн бөгөөд түүндээ ч өөрөө итгэдэг. Та маш тайван зан чанартай ба цагийг юу ч хийлгүй өнгөрөөх дуртай.

Бар: Та нэгэнт шийдсэн бол хэзээ ч шийдвэрээсээ буцдаггүй зантай. Юу ч болж байсан та хэзээ ч бодлоо

Түрүүлж юу харсан бэ?

Моднууд: Таны эрч хүч хэзээ ч бөхдөггүй. Та үргэлж шинэ газраар аялж, шинэ зүйл сурахыг хүсдэг бөгөөд нэгэн урсгалаар амьдардаггүй өдөр бүр өөр өөр үйл явдлаар дүүрэн байдаг.

Нүүр: Та бүхнийг эмх цэгцтэй байлгах дуртай. Өдрийн төлөвлөгөө, маргааш юу болох, дараа долоо хоног, дараагийн сар гээд бүхнийг төлөвлөж байж та аюулгүй, тухтай байж чаддаг.