Үхэр & Мэлхий
Хайр гэрэлтэж, сэтгэл мэдрэгдсэн хос гэвэл үхэр болон мэлхий хоёрыг хэлнэ. Мэлхийн орд нь сайхан сэтгэлийг билэгддэг ба үхэр нь аюулгүй байдал, тогтвортой хайр дурлалыг бий болгодог. Хамтдаа энэ хоёр орд нь хайр дурлалаар гэрэлтэх болно.
Хилэнц & Мэлхий
Мэлхийн ордтой тохирох бас нэг орд бол хилэнц юм. Хилэнцийн ордны тэмдэг нь ус буюу мэлхийн ордтой адилхан юм. Тэд сэтгэлээрээ нэгдэж, хамтдаа хүчирхэг байж болох ч өөрийгөө илэрхийлэхдээ асуудалтай байж болно. Гэхдээ адилхан усны тэмдэгтэй учраас ямар ч асуудал тулгарсан нэгнээ ойлгочихдог байна.
Арслан & Хонь
Арслан, хонь хоёр шиг халуун, дулаан хайр дурлалыг өөр ямар ч ордууд бий болгож чадахгүй. Гэхдээ уг хоёр маань бага зэрэг түргэн ууртай байж магадгүй. Бусдаар амьдралыг хамтдаа цэцэглүүлэх чадалтай юм.
Жинлүүр & Үхэр
Жинлүүр нь үхрээс илүү хатуу зан чанартай байх хэдий ч хамтдаа зорилго тавьж түүндээ хүрхийг хичээвэл сайхан амьдарна. Тэд адилхан шаргуу хөдөлмөр ч учраас нэгэндээ чирэгдэлгүй амьдрах чадвартай аж.
Жинлүүр & Ихэр
Жинлүүр, ихэр хоёр бие биедээ татагддаг учир нь хоёулаа дур булаам, сэтгэл татам хүмүүс юм. Хамтдаа байх үедээ үг үйлдлээрээ ойлголцож цаанаасаа л заяаны хосууд гэмээр. Тэдний хооронд уйтгартай мөчүүд гэж үгүй. Хэрвээ таны хайрт хүн уг жагсаалтад байхгүй бол бүү санаа зовоорой. Эцсийн эцэст нэг нэгнээ ойлгож байхад л амьдрал цэцэглэх болно.