Дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүн болгон таны гэрийн хаа нэгтээ барь эзэлдэг. Харин ихэнх хүмүүс ариун цэврийн бүхий л хэрэгслээ угаалгын өрөөнд хадгалдаг. Гэвч зарим зүйлсийг угаалгын өрөөнд хадгалж болдоггүй бөгөөд өнөөдөр бүгдээрээ мэдэж авцгаая.
Угаалгын сагс

Угаалгын сагс мэдээж угаалгын өрөөнд байх нь шилдэг санаа. Бохир хувцсаа сагсанд хийчхээд усанд ороход тохиромжтой. Гэхдээ угаалгын өрөөний чийгшил ихсэх үед бохир хувцасанд хөгц ургаж, эвгүй үнэр орж эхэлдэг байна. Мөн 60°C халуун усанд угаагаад ч арилахгүй бактери үржих боломжтой юм.
Муурны элс

Муурны элс нь чийг маш сайн татдаг. Та тэжээвэр амьтныхаа элсийг угаалгын өрөөнд байлгавал орчны чийг татаж шинж чанараа алдах болно. Мөн эвгүй үнэр тараах тул угаалгын өрөөнөөс хол байлгаарай. Муурны элс үйлдвэрлэгч нар хуурай, агааржуулалт сайтай газар хадгалахыг зөвлөдөг байна.
Алчуур болон хувцас

Ихэнх хүмүүс угаалгын өрөөндөө алчуур болон хувцсаа эвхэж эсвэл өлгөж хэрэглэдэг. Гэхдээ энэ чигээрээ ашигласаар байвал хуурай алчуур олдохоо болих болно. Учир нь хэт их агаарын чийгшил нь алчуурыг норгож улмаар бактери үржих тухтай орчин үүсэх юм.
Хумс арчилгааны хэрэгсэл

Хайч, хясаа, хуурай гэх мэт хэрэгслүүд нь хичнээн сайн материалаар хийгдсэн байсан ч угаалгын өрөөнд удаан хадгалаад л байвал хэзээ нэг өдөр гандаж, зэврэх болно. Эцсийн эцэст усны уур ч гэсэн ус шүү дээ.
Цахилгаан хэрэгсэл
Үсний сэнс, үсний индүү, сахлын машиныг угаалгын өрөөнд л хадгалахгүй бол өөр хаана байлгах билээ? гэж хүн болгон боддог ч энэ нь маш буруу юм. Уур болон чийг нь цахилгаан хэрэгслийг бага бага муутгасаар байх бөгөөд дотор нь ус орох боломжтой юм.
Хумсны будаг
Орчны температур болон чийгшлээс болж хумсны будаг амархан муудаж өтгөрдөг. Хумсны будгийг сэрүүн, хуурай газар хадгалах ёстой юм.