Тоби нэртэй уг муур нь Эхлерс-Данлос хам шинж өвчтэй бөгөөд одоо 6 настай. Уг өвчин нь төрөлхийн эмгэг бөгөөд коллаген дутагдсанаас болж арьс унжиж, эмзэг болгодог байна.

Тобигийн ах Квинтон одоо 7 настай бөгөөд хар цагаан өнгөтэй, нэг ч шүдгүй гэнэ.

Уг хоёр муурыг өргөж авсан хосууд саяхан өөрсдийн муураа алдсан гэнэ.

Анх өргөж аваад гэртээ авчрахад тэд айж, ойртуулахгүй байсан бол хэсэг хугацааны дараа шинэ гэртээ дасжээ.

“Квинтон Тоби-гийн нүүрийг цэвэрлэж, тоглож байхдаа савраа нууж гэмтээхгүйг хичээдэг” гэж эзэн нь хэлэв.

Тоби-гийн өвчин нь ирээдүйд үе мөчний өвчин үүсгэж магадгүй гэж бодож байгаа ч одоо шинэ гэртээ жаргалтай амьдарч байгаа бөгөөд өдөр болгон шувуудыг харж гэдсээ илүүлэх дуртай гэнэ.