Хайрын харилцаа дөнгөж эхлэх үед хосууд нэг нэгэнрүүгээ залгах, захидал бичих гэх мэт үйлдэл хийхээс ичиж, тээнэгэлздэг. Сэтгэл судлаачид хосуудын хайр сэтгэл 10 жил хамтдаа байсны дараа илүү хүчтэй болдог гэж үздэг. Урт хугацаанд хамт байсан хосууд ямар ч хэцүү үйл явдал тохиосон даваад гарах чадалтай болсон байдаг.

Таны хамтрагч өөр төлөвлөгөө, өөр зорилготой байхвий гэж санаа зовдоггүй болно

Урт хугацааны харилцаанд орсон хосуудын нэгэн давуу тал бол тогтвортой байдал. Түүний зан чанар, хүсэл тэмүүлэл, зорилго болгоныг сайн мэддэг болчихдог бөгөөд яг л нэг баг, нэг механизм шиг ажиллаж нэгнээ түшиж амьдардаг.

Харилцааны эхэн үед түүний төлөвлөгөө таныг бага зэрэг гайхшруулах хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам юу хүсэж буйг нь сайтар ойлгох ба хамтдаа нэг зорилготой болдог байна.

Өөр сэдвээр ярилцахаас эмээдэггүй

Хосууд ирээдүйд хөгжин дэвшихын тулд сайтар харилцан ярилцах ёстой байдаг. Шинэ хосууд ярилцах сэдвээ хязгаарлах тохиолдол ажиглагддаг. Хэрвээ та түүнтэй хүчтэй харилцаа тогтоохыг хүсэж байвал аль болох ярилцах нь чухал юм.

Түүний өмнө чөлөөтэй хувцасладаг

Харилцааны эхэнд бид аль болох гоёж гангалах, үнэртэй ус цацах, эелдэг зан гаргах гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Харин цаг хугацаа өнгөрч харилцаа хүчирхэгжиж ирэх үед бид чөлөөтэй байгаагаараа харагдахад ичдэггүй болдог. Энэ нь бидний зүрх сэтгэл хүчтэй холбогдсон учир гадаад үзэмж төгс байх шаардлагагүй болсон байдаг.

Бага зэрэг санал зөрөлдөх үе байдаг

Эрүүл харилцаа үргэлж санал нийлж байна гэсэн үг биш юм. Хүн болгон өөрийн гэсэн бодол, сэтгэлгээтэй учир заримдаа санал зөрөлдөх үе байдаг. Харин урт хугацааны харилцаанд хосууд маргааныг тайван замаар шийдэж нэгнээ хүлээн зөвшөөрч байдаг.

Цаг хугацаа өнгөрөх тусам хамтрагчаа ойлгоход амархан болдог

Урт хугацааны харилцаанд орсон хосууд бараг л нэгнийхээ сэтгэл зүйн байдлыг ойлгодог мэдэрдэг болчихдог.