Үл үзэгдэгч бие нь нэвт харагддаг тунгалаг биетэй амьтан хэдийг харж байсан бэ? Хэрвээ та нэгийг ч харж байгаагүй бол манай сайт та бүхэнд дараах тунгалаг шилэн биетэй 13 амьтныг танилцуулж байна.

1. Писалиа Писалис

Энэхүү тунгалаг гэмгүй мэт харагдаж байгаа амьтан бол хамгийн аюултай х.о.р.т.о.й төрөл зүйл юм. Писалиа Писалис нь Атлантын далайд амьдардаг бөгөөд далайгаар аялдаг хүмүүс болгоомжтой байх шаардлагатай байдаг байна.

2. Грета Ото

Нийтлэг нэр нь шилэн эрвээхэй гэж нэрлэдэг. Энэ өвөрмөц шилэн эрвээхэй нь Колумб, Болив, Перу, Эквадорын ойд байдаг байна. Энэ эрвээхэй нь цэцэгний бал маш их идэх дуртай бөгөөд олон цагаар идэж чаддаг байна.

3. Мөсөн загас

Зөвхөн үлгэр, уран зөгнөлт кинон дээр гардаг гэмээр энэхүү загас нь Антарктидад амьдардаг байна. Мөсөн загасны бие, цус нь цайвар өнгөтэй бөгөөд цусны цагаан эс болон гемоглобингүй цорын ганц сээр нуруутан юм.

4. Далайн үхрийн нүд

Жижиг шилэн бөмбөг шиг харагддаг энэхүү амьтныг Pleurobrachia pileus гэдэг нийтлэг нэр нь “далайн үхрийн нүд” гэж нэрлэдэг бөгөөд энгийн хэмжээнээс 2.5 см хүртэл том хэмжээтэй болж чаддаг байна. Түүний тэмтрүүлүүд нь өөрөөсөө 20 дахин том биетэй амьтныг барьж чаддаг байна.

5. Шилэн сам хорхой

Олонд танигдсан нэр нь сам хорхойн сүнс, шилэн сам хорхой гэх нэрээр нь мэднэ. Энэхүү сам хорхойн цэнгэг усанд амьдардаг байна.

6. Сальпа мажоре

Сальпа нь амьдралын өвөрмөц мөчлөгтэй: тэд амьдралынхаа туршид тус тусдаа бие даан амьдарч чаддаг ба мөн бүхэл биеийн нэг хэсэг болж ч амьдарч чадна. Бүгд нийлж амьдрахдаа сальпууд хоорондоо нягт барьцалдан зурган дээрх шиг гинжин хэлхээ мэт болдог. Далайн гадаргуугаар хөвдөг энэ амьтан өөрийн хоол боловсруулах эрхтнээр биеэ жолоодох ба ингэхдээ фитопланктонуудыг залгидаг.

7. Шилэн мэлхий

Шилэн мэлхий цөөхөн хэдэн төрөл байдаг. Ихэнх шилэн мэлхий төв болон Өмнөд Америкийн халуун орны ойд амьдардаг ажээ. Тэдний тунгалаг нэвт харагдах чанар нь хөдөлгөөнгүй сууж байхдаа махчин амьтдад бараг харагддаггүй байна.

8. Амфипод цистисома Нептуни

Амфипод цистисома Нептуни далайн гүнд байдаг тунгалаг шилэн биетэй амьтан юм. Түүний энэхүү шилэн бие нь харанхуйд харагдах боломжгүй бөгөөд зөвхөн гэрэл эсвэл камерт харагддаг байна.

9. Шилэн наймаалж

Шилэн наймаалжны талаар мэдээлэл бага байдаг. Энэхүү тунгалаг наймаалж нь дэлхийн бүх халуун, дулаан усанд амьдардаг.

10. Пелажиг Нүдибренч

Пелажиг Нүдибренч хамгийн алдартай төрөл зүйл юм. Учир нь бие нь толь шиг болохоор ан хийхдээ ашиглаж ойртон ирсэн амьтадыг эврээрээ барьж авдаг бөгөөд ихэвчлэн далайн залхаг зөөлөн биетийг барьдаг ажээ.

11. Яст мэлхийн цох

Эдгээр өвөрмөц хуягтай цохонд хэд хэдэн төрөл бий. Гэхдээ бүгдээрээ хар толботой тунгалаг хуягтай байдаг.

12. Далайн сахиусан тэнгэр

Нэр нь хэдийгээр гоё ч нэрнээсээ тэс ондоо амьтад юм. Учир нь тэд далайн чөтгөрүүдээр хооллох дуртай махчин амьтад юм.

13. Тунгалаг биетэй эмгэн хумс

Энэхүү эмгэн хумсийг анх Кроатиа агуйд 2013 онд олж байжээ. 3 мм орчим хэмжээтэй тул бараг анзаарагдахгүй байдаг байна.

Та юу гэж бодож байна. Аль шилэн тунгалаг биетэй амьтан таны сонирхлыг татсан бэ?