Смарт гар утас бидний амьдралд олон боломжийг бий болгосон билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өдөр бүр цэнэглэх асуудал байдаг бөгөөд өдөрт 5.13 тэрбум хүн утсаа цэнэглэж байна. Тэгвэл манай сайт та бүхэнд энэхүү асуудлыг бага ч болов зөв талруу нь болгох 7 аргыг танд хүргэж байна.
1. Утасгүй цэнэглэгч ашиглах хэрэггүй

Орчин үед утасгүй цэнэглэх нь утсаа цэнэглэх харьцангуй шинэ арга юм. Утасгүй цэнэглэх нь дажгүй, ирээдүйтэй харагдавч энэ нь үнэндээ цэнэглэх үр дүнтэй арга биш ажээ. Утасгүй цэнэглэгч ашиглах үед ердийн аргуудтай харьцуулахад утсаа бүрэн цэнэглэхэд хоёр дахин их хугацаа шаардагдана. Энгийнээр тайлбарлавал залгуур ашиглах үед цахилгаан ихэвчлэн утсандаа шууд ордог. Харин утасгүй холболтын үед зайнаас цэнэг өгч удаан дамжуулалт явагддаг байна. Тиймээс утсаа залгуураар цэнэглэх нь эрчим хүчний хэмнэлттэй, хурдан байдаг. Дээрээс нь утасгүй цэнэглэх нь халалт их явагдаж батарейны насыг багасгадаг ажээ.
2. Хурдан цэнэглэгч

Стандарт USB 2.0 нь 2.5W чадалтай байдаг, харин хурдан цэнэглэгч нь 18W-аас 100W хооронд хэлбэлздэг байна. Хүмүүсийн нийтлэг алдаа ихэвчлэн энгийн утсанд хурдан цэнэглэгч холбогдог. Энгийн үгээр та утсаа хурдан цэнэглэхийг хүсвэл тухайн утас заавал хурдан цэнэглэхэд тохиромжтой загвар байх шаардлагатай юм.
3. Цэнэг хадгалах горимд шилжүүлэх

Хэрвээ та богино хугацаанд яаралтай утсаа цэнэглэх шаардлага гарсан бол Power Saving горимд шилжүүлээрэй. Ингэснээр утасны илүү дутуу үйлдлийг унтрааж CPU, ДАТА гэх мэт хэсгүүдийг хязгаарладаг байна. Жишээ нь: 2 цагийн дараа цэнэглэж дуусах байсан бол 1 цаг 30 минутын дараа дуусах боломжтой болох юм.
4. Татаж авсан App-уудаа хянах

Олон app утсандаа байлгах нь цэнэг хурдан дуусах, гацах, халах, удаан цэнэг авах шалтгаан болдог байна. Иймд та хэрэглэхгүй байгаа App-уудаа устгаж харин байнга хэрэглэдэг App-ууддаа цэнэг хэр их хэрэглэж байгааг шалгаарай.
5. Утасны оролтыг цэвэрлэх

Таны утас яагаад ч юм удаан цэнэглээд эсвэл масслаад байна уу? Шинэ USB авсан ч хэвээрээ байна уу? Тэгвэл энэ нь маш нийтлэг тохиолддог асуудал юм. Утасныхаа оролтын хэсгийг шалгаад үзээрэй хэрвээ доторх нь бохир болсон байвал та зурган дээр харагдаж байгаагаар цэвэрлэх боломжтой. Нэг юм анхааруулахад болгоомжтой цэвэрлээрэй.
6. Утсаа нарны гэрэлд тавихгүй байх

Утас цэнэглэх үед тодорхой хэмжээнд халалт үүсч байдаг. Харин таны хэзээ ч хийж болохгүй зүйл бол утсаа цэнэглэж байх үедээ наранд тавьж болохгүй юм. Учир нь цэнэглэж байх үеийн халалт, нарны гэрлийн халуун нь таны утасны батарейг гэмтээж магадгүй.
7. Шинэ батарейтай болгох

Насан туршийн батарей гэж одоогоор гараагүй байгаа билээ. Хэрвээ таны утас цэнэглэсэн ч гэсэн тэсэхгүй унтраад байгаа бол батарейгаа солих цаг болжээ. Зарим утаснууд battery health үзэх боломжтой байдаг.
Бонус: Ердөө 30 секундэд цэнэглэдэг шинэ технологи

StoreDot компани нэгэн шинэ технологи танилцуулсан нь хүмүүсийг гайхшруулаад байна. Уг компани нь нано технологи ашиглан цоо шинэ боломжуудыг туршиж нэвтрүүлэх зорилготой ажээ. Тэгвэл тэдний боловсруулсан нэгэн шинэ технологи нь гар утасны зайг 30 секундэд бүрэн цэнэглэнэ. Хэрвээ энэ шийдэл үнэхээр хэрэглээнд гарахад бэлэн болсон бол технологийн ертөнцөд том хувьсгал болох юм.
Та юу гэж бодож байна. Та утсаа өдөрт хэдэн удаа цэнэглэдэг вэ?