Одоо үед утасгүй амьдралыг төсөөлөхийн аргагүй. Мэдээ мэдээлэл, ном унших, утсаар ярих, дуу сонсох гэх мэт тоолж баршгүй олон ашиг тустай билээ. Гэвч энэ бүхнийг хязгаарлах зүйл бол мэдээж утасны батарей. Та доорх аргуудыг ашиглаад үзээрэй.
Тод өнгөтэй ханын зураг ашиглахгүй байх

Хүн дуудлага, захидал, цаг шалгах үедээ үргэлж үндсэн цэсийг харж байдаг. Үндсэн цэсний зураг нь хэтэрхий тод байх үед цэнэг ихээр иддэг. Тиймээс хар цагаан эсвэл бараандуу зураг сонгож байгаарай.
Халаасандаа хийж байх

Халуун орчинд утсаа барьж явахгүй байхыг зөвлөж байна. Халуун температурын улмаас утасны батарей халж цэнэг хурдацтай унадаг.
Auto-Rotate тохиргоог хэрэгцээгүй үедээ унтрааж байх

Энэ тохиргоо идэвхтэй үед акселерометр(тусгай мэдрэгч) нь утсыг хөдлөх үед дэлгэцийг удирддаг. Гэвч энэ нь цэнэг ихээр иддэг тул хэрэгцээгүй үед нь унтрааж байгаарай.
Олон програм оруулахгүй байх

Хүмүүс өөрийн дуртай сошиал аппликейшн ашиглаж дуусаад бүрэн гаргалгүй үлдээчихдэг. Ингээд бүрэн гараагүй програм бага багаар цэнэг идсээр байдаг байна. Тиймээс бүгдийг нь хааж занших хэрэгтэй юм.
Дэлгэцийн гэрлийг багасгаж байх

Барилга дотор байх үедээ дэлгэцэн дээрх зүйлсийг хархын тулд гэрлийг нь 30%-40% байлгахад хангалттай байдаг. Харин гадаа байх үедээ автомат тохиргоо дээр нь тааруулж байх нь зүйтэй.
Чичиргээ тохиргоог унтрааж байх

Дуудлага, захидал, мэдээлэл ирэх үед чичрэх тохиргоо нь цэнэг ихээр идэж байдаг. Оронд нь дууны тохиргоо эсвэл чимээгүй тохиргоо дээр нь тааруулаарай.
Bluetooth, Wi-Fi тохиргоог ашиглаагүй л бол унтрааж байх

Bluetooth болон wi-fi тохиргоо нь асаалттай үед таны батарейг юунаас ч илүү хурдтай дуусгах болно. Тиймээс ашиглаагүй л бол унтрааж байх хэрэгтэй.