Шинэхэн утсаа хайрцагнаас нь задлаад хэрэглэхэд үнэхээр хурд, хүчтэй гайхалтай утас шиг санагддаг. Гэвч цаг хугацааны эрхэнд удааширч, гацаж эхэлдэг билээ. Гацаж буй утсыг хурдтай болгох хамгийн эхний алхам бол мэдээж дахин ачааллах. Та магадгүй долоо хоногт нэг удаа, бүр сард нэг удаа унтраадаг ч байж болох юм.

Утсаа долоо хоногт 3 удаа дахин ачааллаж байх

Утасны RAM буюу санамсаргүй хандалтын санах ой нь утсыг ашиглах бүрд дүүрсээр байдаг. Харин дүүрсэн хэсгийг хоослох цорын ганц арга бол долоо хоногт 3 удаа дахин ачаллах явдал юм. Ингээд таны RAM цэвэрлэгдэж хурд, хүчтэй болох болно.

Утасны аппликейшнээ зөвхөн Wi-Fi ашиглан шинэчлэх

Утасны апп-ыг үргэлж шинэчилж байх хэрэгтэй. Гэвч утасны дата ашиглаж шинэчлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь апп-ууд том хэмжээтэй бөгөөд их хэмжээний дата ашиглаж байдаг ба энэ нь утсыг удаашруулдаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд апп-ыг зөвхөн Wi-Fi ашиглан шинэчлэх гэсэн тохиргоог хийгээрэй.

Chrome хөтчийн дата хэмнэгч тохиргоог асаах

Гар утас ашигладаг нийт хэрэглэгчдийн 90% нь Chrome хөтчөд итгэдэг гэсэн судалгаа байдаг. Хэрвээ та Chrome ашигладаг бол дата хэмнэгчийг асаагаад үзээрэй. Ингэснээр интернетээр аялах үедээ илүү бага дата ашиглах юм.

Утасны санах ойг өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэж байх

Андройд үйлдлийн системтэй утас өөрийн санах ойг автоматаар цэвэрлэдэг ч та ч гэсэн гар аргаар цэвэрлэх боломжтой юм. Өдөрт хэд хэдэн удаа цэвэрлснээр утасны хурдыг мэдэгдэхүйц нэмэх боломжтой.

Утсаа хэт халуун эсвэл хүйтэн температурт байлгахгүй байх

Утасны батарей хэт халуун эсвэл хүйтэн нөхцөлд хурдан цэнэгээ алддаг. Халуун зун, хүйтэн өвлийн улиралд утасны цэнэг нэг л хурдан унаад байх шиг санагддаг нь ийм учиртай ажээ.