Утсаа усанд унагаасан бол будаанд хийгээрэй гэж хүмүүс хэлдэг. Уг аргыг утастай хүн болгон мэддэг хэрэгжүүлдэг. Гэвч энэ нь хэрэгцээгүй арга бөгөөд цаашлаад утсыг тань гэмтээх болно.
Утсаа хатаахын тулд будаанд хийх арга нь худал хуурмаг

Будаа нь хурдан хугацаанд таны утсыг хатааж чадахгүй. Цаашлаад доторх эд ангийг гэмтээж тоос, цардуулаар утсыг дүүргэдэг.
Салхинд хатаах

Салхи агаарт өөрөөр нь хатаасан нь будаанд хийснээс илүү үр дүнтэй байх бөгөөд ямар нэг гэмтэл үүсэхгүй байх болно.
Будаанд хийхээс өөр ямар аргаар хатааж болох вэ?
Утсаа хурдан унтраах

Аль болох утсаа хурдан унтрааж цахилгаан хэлхээг нь гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй. Унтарчихсан хэлхээ норох үед тийм ч их гэмтэл үүсэхгүй. Хэр хурдан унтраана төдий чинээ гэмтэл багатай байх болно.
Салгаж болох эд ангиуд байвал салгах

Сим карт эсвэл батарей(салах боломжтой бол) салгаж аваарай. Эдгээрийг салгаж авах нь чухал алхмуудын нэг.
Хуурай алчуур нь дээр тавьж хатаах

Дээр дурдсан үйлдлүүдийг хийсэн бол одоо хуурай алчуур нь дээр тавьж хатаагаарай.
Нийт 24-36 цаг нэг ч оролдохгүйгээр хатаахыг зөвлөж байна
Ажиллаж эхэлсний дараа юу хийх вэ?

Асах үед хэвийн ажиллаж байгаа ч утсанд тань ус хүрчихсэн учраас цаг хугацааны эрхэнд ямар нэг гажуудал үүсэж магадгүй. Үүний дараа мэргэжлийн хүнд үзүүлж засуулах шаардлагатай.