Бидний өдөр тутам хийдэг үйлдлүүд утсыг бага багаар эвдэлж байдаг. Та ч гэсэн өөрийн мэдлэгээсээ хуваалцаарай.
Цонхны хажууд халуун наранд тавих

Гаднах дэлгэцэд нөлөөлөхгүй ч хэтэрхий халуун нар утасны батарей гэмтээж улмаар доторх эд ангиудад нөлөөлдөг.
Системийн шинэчлэл хийдэггүй

Утасны үйлдлийн систем гэдэг амин гол зүйл нь л гэсэн үг. Тухайн утасны компаниас гаргасан шинэчлэл нь алдаа, хорхой, хамгаалалтын сайжруулалт гэх мэт хамгийн хэрэгтэй зүйлүүдийг хүргэж байдаг.
Утсаа цэвэрлэдэггүй

Утсаа үргэлж цэвэрлэж байгаарай. Учир нь удаан хугацаанд цугларсан тоос шороо нь таны утсыг гацааж улмаар эвдрэхэд хүргэдэг байна. Хэрвээ өөрөө цэвэрлэж чадахгүй бол мэргэжлийн хүний туслалцаа аваарай.
Арын халаасандаа хийдэг

Арын халаасанд хийх нь утсаа хулгайд алдах аль эсвэл санамсаргүй дээр нь суух гэх мэт асуудлууд үүсдэг.