Хүний биеийн салшгүй нэг хэсэг бол мэдээж уураг. Уурагны дутагдалд орох үед ямар өөрчлөлт гарах талаар мэдээ бэлтгэв.

Хоолны дуршил ихсэх

Та үргэлж өлсөж, хоолонд хорхойсож байна уу? Магадгүй та уураг багатай, нүүрс ус болон чихэр ихтэй хоол их иддэг бололтой.

Булчин суларч, үе мөч өвдөх

Булчин өвдөх, сулрах гэх мэт шинж тэмдэг нь уураг дутагдсаныг илэрхийлнэ. Гэвч энэ нь ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог байна.

Элэгний өөхлөлт

Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь элэгний өөхлөлт бөгөөд эмчлээгүй орхих үед элэгний үрэвсэл, элэгний дутагдалд орох боломжтой.

Согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, жин ихтэй хүмүүст хамгийн түгээмэл шинж тэмдэг.

Ясны сийрэгжилт

Ясанд мөн адил нөлөөлдөг ба яс сийрэгжиж амархан хугарч болзошгүй байдалд хүргэнэ.