Мэдээж хүмүүс бид уурлахгүй үүрд сайхан ааштай явна гэж байхгүй биз ээ. Гэвч хамгийн буруу зүйл нь уур бухимдалтайгаар орондоо орох нь таны сэтгэл санааг тогтворгүй болгохоос авахуулаад биеийн байдлыг муутгадаг ажээ. Иймд манай сайт та бүхэнд яагаад уурласан чигээрээ унтвал сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг баталсан 5 баримт хүргэж байна.
1. Уур бухимдалтай хэвээр шууд унтвал тухтай унтах боломжгүй болгоно

Уур бухимдал стресстэй болох үед таны бие шууд толгой өвтгөх, хөлрөх, зүрхний хэмнэл ихсэх гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг. Ийм нөхцөл байдалтай унтах маш хэцүү бөгөөд үр дүнд нь дутуу нойртой хонох, цаашлаад илүү их бухимдалтай болдог байна.
2. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Эрдэмтдийн баталснаар хүний нойр ямар байхаас хамаарч эрүүл мэндэд шууд нөлөөлж байдаг ажээ. Шууд утгаар хэлбэл нойр гэдэг зүйл нэг төрлийн эмчилгээтэй адил байдаг байна. Харин уур бухимдал, стресс нь энэхүү эмчилгээг үгүй хийдэг бөгөөд үүний үр дүнд бухимдалтай, толгой өвдөх, чичрэх, бүх зүйл тогтворгүй болж харагддаг байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл нойргүйдэл үүсэх, хар дарах зэрэг сөрөг нөлөө ажиглагдаж, сэтгэлийн дарамт ч бий болгох эрсдэлтэй.
3. Унтаад сэрсний дараа таагүй мэдрэмжүүд мартагдахгүй хэцүү болдог

Эрдэмтдийн баталснаар унтхаасаа өмнө сөрөг мэдрэмжтэй унтвал дараа нь мартахад илүү хүндрэлтэй болгодог гэнэ. Хүн унтах үед бүх мэдрэмж, бодол, болсон үйл явдлуудыг богино болон урт хугацааны ой санамж руу хадгалж байдаг. Харин стресс, бухимдалтай унтах үед тэр бүх таагүй бодлууд урт хугацааны ой санамж руу очиж таныг илүү хүнд нөхцөл байдалд оруулдаг ажээ.
4. Сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг

Хосын харилцаатай бол уур бухимдалтай унтах тал дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь таны хамтрагч ууртай байх үедээ унтах боломжгүй болдог бөгөөд таныг байнга харах нь илүү их стресст автуулдаг байна. Иймд та тухайн орой аль болох зайгаа барьж өөр газар унтах хэрэгтэй. Хэрвээ та тоохгүй тухайн нөхцөл байдлаа засахгүй удах юм бол таны харилцаанд ан цав суухыг ч үгүйсгэхгүй.
5. Мэдрэмтгий хүмүүст таагүй мэдрэмж өгч эхэлнэ

Та хайртай хүнтэйгээ маргалдаад буруу хараад хэвтвэл энэ нь таны хувьд ялалт байж болох юм. Гэвч хэт мэтрэмтгий хүмүүст таниас ялгарч байгаа сөрөг бодол муугаар нөлөөлдөг байна. Нэг үгээр хэлбэл таны хамтрагч тань шиг уур бухимдалтай болж эхлэх бөгөөд бага багаар нойргүйтэх, ааш зан өөрчлөгдөх зүйл ажиглагдах болно. Иймд та аль болох уур бухимдлаа хянаж хэвийн байдалдаа хурдан орох хэрэгтэй шүү.
Та юу гэж бодож байна? Стресстэй оройг өнгөрүүлсний дараа өглөө ямар байдалтай сэрдэг вэ?