Ухаалаг утас хүн төрөлхтний амьдралыг хэд дахин амархан болгосон нь гарцаагүй үнэн билээ. Харин та ухаалаг утасныхаа бүхий л чадварыг ашиглаж чадаж байгаадаа итгэлтэй байна уу?
Хурдан цэнэглэх

Хэрвээ таны утасны цэнэг дуусаж, хурдан цэнэглэх шаардлагатай байгаа бол Airplane Mode буюу онгоцны тохиргоо дээр тааруулаарай. Мөн хурдан цэнэглэх өөр арга бол ханын зургаа хар болгож цэнэглэх юм.
Сурталчилгааг болиулах

Аппликейшн ашиглах явцад ядаргаатай олон сурталчилгаа гарч ирээд байна уу? Тэгвэл интернетээ унтраах эсвэл онгоцны тохиргоо дээр тааруулаарай.
Удирдлага
Та өөрийн утсаа удирдлага болгон ашиглаж зурагтаа удирдах боломжтой гэдгийг мэдэх үү? Таны ухаалаг утас IR Blaster гэсэн технологиор тоноглогдсон байх ёстой юм.
Тэгш хэм хэмжигч

Хэрвээ ямар нэг гадаргуугийн тэгш хэмийг хэмжих шаардлагатай болвол тусгай аппликейшн ашиглан хэмжиж болох юм.