Хүн өдөрт дунджаар ухаалаг утсаа 4 цаг 10 минут ашигладаг гэсэн судалгаа байдаг. Бидний амьдралын нэг хэсэг болсон зүйл маань ажил дээр ч, гэрт ч үргэлж ажиллаж байдаг гэж ойлгоход болох юм. Ухаалаг утсанд тулгардаг нэгэн асуудал бол хэт халалт билээ.

Таны утас хэт халж буйг илэрхийлэх шинжүүд

Мэдээж хамгийн тодорхой нэг шинж бол утсаа барих үед халуун байдаг. Харин бусад шинж нь:

1. Утас удааширсан, аппликейшн удаан онгойх эсвэл гэнэт хаагдах
2. Камерны гэрэл ажиллахаа болих
3. Өмнөхөөсөө удаан цэнэглэгдэх эсвэл бүр цэнэглэгдэхгүй байх
4. Дэлгэц бүдгэрэх эсвэл унтрах
5. Анхааруулгын тэмдэг гарч ирэх

Халуун өдөр гадуур ашиглах эсвэл нарны тусгалд орхидог

Уг алдаа нь мэдээжийн мэт сонсогдож байгаа ч халуун өдөр утсаа ил орхихоос зайлсхийгээрэй. Гадаа хооллож байхдаа ширээн дээр эсвэл халуун машинд хүн өөрөө ч мэдэлгүй утсаа ил орхидог.

Хэрвээ гадаах температур 35°C бол аль болох утсаа нарны шууд тусгалд тавихгүйг хичээгээрэй.

Утсаа бусад цахилгаан хэрэгсэлтэй ойр байлгадаг

Бид ажлаа хийж байхдаа өөрт хэрэгтэй бүхий л хэрэгслээ ойр байлгадаг. Утсаа компьютерийн хажууд эсвэл утсаа өөр утасны хажууд гэх мэтээр ашиглаж сүүлд нь цүнхэндээ бүгдийг нь нэг дор хийчихдэг.

Ингэснээр халсан төхөөрөмж бусад төхөөрөмжүүдийг халааж улмаар элэгдүүлж байдаг байна.

Утсаа халаасандаа авч явдаг

Утсаа халааснаас гаргах үед үнэхээр халчихсан байдагт та гайхаж байсан уу? Учир нь халуун өдөр гадуур явж байхдаа утсаа халаасандаа хийх үед таны биеийн халуун утсанд шууд дамжиж байдаг. Тиймээс цүнхэндээ эсвэл гартаа барьж явах хэрэгтэй.

Утас тань юу хийж байгаад анхаардаггүй

Таны утсанд дээрх асуудал байхгүй мөртлөө халаад байвал магадгүй таны утас хэт их ачаалалтай ажиллаж байна. Хэт их аппликейшн, wi-fi, bluetooth, системийн шинэчлэлт гэх мэт зүйлс нэгэн зэрэг ажиллаж байж болох ба бүгдийг нь унтраагаад үзээрэй.

Утасны гэрийг салгадаггүй

Ихэнх утасны гэр нь зөвхөн утсыг гэмтэхээс хамгаалсан хамгаалалт бөгөөд агаарын солилцоог хааж байдаг байна. Утсаа барих үед халсан байвал эсвэл цэнэглэж байхдаа гэрийг нь салгаж авах хэрэгтэй.