Орчин үед ухаалаг утас гэдэг хүний амин сүнс мэт л болжээ. Сэрүүлэг, хүнтэй холбогдох, төлбөр тооцоо гэх мэт тоолж баршгүй олон хэрэгцээтэй. Харин эдгээр нэмэлт хэрэгслүүд нь таны ухаалаг утсыг улам гайхалтай болгох болно.
Халуун хэмжигч

Дээр үеийн халуун хэмжигч аль хэдийн хэрэглээнээс гарч бидний утас халуун хэмжих боломжтой болжээ. Энэ хэрэгсэл нь бүх төрлийн зүйлийн температурыг хэмжих болно.
Тоглоомын гар

Утасны тоглоом хурдацтай хөгжиж утсанд зориулсан гар хүртэл гарчээ.
Arcade тоглоом

Хэрвээ 1980-аад оноор ахин аялахыг хүсвэл энэ зөвхөн танд зориулсан нэмэлт хэрэгсэл бололтой.
Дижитал бичигч

Цаасан дээр бичсэн үгийг дижитал хэлбэрт хөрвүүлж таны ажлыг хөнгөвчлөх болно.
Багажтай утасны гэр

Танд багаж хэрэг болох үед утасны гэрээ ашиглахад л болно.
Проектор

Энэ хэрэгсэл таны утасны дэлгэцийг томоор харуулахад туслах болно. Жижиг проектор үргэлж хэрэг болох болно.
Цэцэгний ваар

Та цэцэг тарих дуртай юу? Тэгвэл энэ хэрэгсэл танд цэцгээ услах эсвэл нарны гэрэл дутагдаж байгааг мэдэгдэх болно.
Арьсны чийгшил шалгагч

Арьсныхаа чийгшлийг шалгахыг хүсвэл энэ хэрэгслийг утастайгаа холбоод л асуудлыг шийднэ.
Утас ариутгагч

Хүний утас угаалгын өрөөний суултуурнаас бохир байдаг гэсэн судалгаа байдаг билээ. Харин энэ хэрэгсэл таны утсыг бүхэлд нь ариутгах болно.
Лазер гар

Ердөө ганц хэрэгсэл нэмж залгахад компьютер шиг лазер гартай болох боломжтой болжээ.