Auto-rotate тохиргоог унтраах

Auto-Rotate тохиргоог асаах үед тусгай мэдрэгч ажиллаж эхэлдэг. Энэ нь цэнэг ихээр хэрэглэж байдаг учраас ашиглаагүй үедээ үргэлж унтрааж байгаарай.

Цэнэглэж байхдаа утсаа хэрэглэхээс зайлсхийх

Богинохон утастай цэнэглэгч нь таныг утсаа ашиглахаас сэргийлэхэд туслах болно. Цэнэглэх явцад ашиглах нь утсанд давхар ачаалал өгч муутгасаар байдаг.

Airplane Mode асааж хурдан цэнэглэх

Airplane Mode нь бүх сүлжээг хааж илүү хурдан цэнэглэхэд туслах болно. Одоо үеийн ухаалаг утас сүпер цэнэглэгчтэй ч энэ арга нь үргэлж танд тусалсаар байх болно.

Бичлэг хийх үедээ дууг нь сайжруулах

Бичлэг хийтэл олон чимээ давхцаж бичлэгийг сүйтгэх үе гардаг уу? Утасныхаа микрофоныг хуруугаараа хааж өгснөөр арын олон чимээг хааж зөвхөн гол дуу хоолойг бичих болно.

Хар өнгийн зураг хэрэглэх

Утасны гэрэл нь хамгийн их цэнэг авдаг зүйл юм. Тиймээс хар өнгийн зураг ашиглан цэнэгээ хэмнээрэй

Дэлгэцээ цэвэрлэх

Утасны дэлгэц нь нойлын суултуураас илүү бактеритай гэх судалгаа байдаг. Тиймээс сайтар цэвэрлэхийн тулд 80% ус, 20% спирт холиод арчиж байгаарай.

Утсаа долоо хоногт 3 удаа унтрааж байх

Утас унтралгүй ажиллаад байж болохгүй. Сайн ажиллахын тулд долоо хоногт 3 удаа унтрааж байх шаардлагатай.