
Одоо үед хүмүүс бид маш олон төрлийн зүйл хэрэглэдэг билээ. Энэ нь дагаад бидний амьдралыг эрсдэлтэй болгож байдаг. Тэгвэл та бүхэн Apple Watch буюу ухаалаг бугуйн цагийг мэдэх үү? Apple зүгээр ч нэг фитнес цаг хийгээгүй бололтой энэ цаганд даралт хэмжих зүрхний цохилтоос гадна хүнд доргилт зэргийг мэдэрч тусламж дууддаг байна.
#1 Toralv Ostvan, 68 настай

Toralv Ostvan тухайн үед Apple Watch 4 авчээ. Орондоо орохоосоо өмнө шинэ авсан цагныхаа sleep app-ыг туршиж үзэхээр шийджээ. Гэвч удалгүй нүд харанхуйлж босож чадахгүй болж ухаан алдсан байна. Азаар apple watch зүрхний цохилт цусны даралтыг мэдэрч түргэн дуудлага өгснөөр ойр байрлах цагдаад дуудлага ирж автоматаар байршлын өгсөн байна. Toralv Ostvan хэлснээр цагдаа миний дээрээс харж байсан өөр юм санахгүй байна гэжээ. Тэр даруй эмнэлэг орж эмчилгээ хийлгэжээ. Эмч нар хэлэхдээ хэрвээ Toralv Ostvan хурдан дуудлага өгөөгүй бол амжихгүй байх боломжтой байсан хэмээжээ.
#2 Kacie Anderson, 26 настай

Орой харанхуй бороотой нэгэн өдөр Kacie Anderson, нөхөр, хүүтэйгээ машинд явж байжээ. Гэтэл хурдтай машин орж ирээд мөргөж гурвуулаа хүнд байдалд оржээ. Хөдөлж чадахгүй болсон тэрээр гэнэт Apple Watch-тай гэдгээ санаж 911 дуудлага өгсөн байна. Удалгүй түргэн ирж бүгд эсэн мэнд гарчээ. Хүнд бэртлийн улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэсэн гэжээ.
#3 Heather Hendershot, 27 настай

Heather Hendershot өөрийгөө эрүүл саруул гэж бодож эрүүл мэнддээ санаа зовдоггүй нэгэн байжээ. Нэг өдөр нөхөртэйгөө зурагт үзэж байтал Apple Watch дээр зүрхний даралт өндөр байна гэсэн мэдээлэл иржээ. Тухайн үедээ тоогоогүй ч гэсэн нөхөр нь дараа өдөр эмнэлэгт очоод үзүүл гэж ятгасаар явуулжээ. Шинжилгээний хариу нь дээр хүчил төрөгч зүрхэнд хангалттай очихгүйгээс болж зүрхний хэмнэл алдагдаж цаашлаад аюултай болох байсан байна гэж эмч нь хэлжээ.
#4 Jason Saucier, 45 настай

Jason Saucier сарын өмнөөс бие нь нэг л биш байгааг мэдэрчээ. Тухайн өдөр Apple Watch зүрхний цохилт болон даралт өндөр байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Гэвч Jason Saucier ажилдаа явж ажлаа хийж байтал дахин мэдэгдэл ирж, ажлын хүмүүс нь ч царай чинь цайгаад сонин харагдаж байна. Эмнэлэг явсан нь дээр гэж зөвлөжээ. Jason Saucier шууд эмнэлэг орсон бөгөөд тэр өдрөө эмнэлгээс гарсан байна. 7 хоногийн дараа дахин мэдэгдэл ирж амьсгалж чадахгүй болжээ. Эмч хэлэхдээ энэ янзаараа байвал цус харвалт болж магадгүй зүрхээ солих хэрэгтэй гэсэн байна. Jason Saucier зүрх солих мэс засал хийлгэж одоо эрүүл саруул болсон байна.
#5 George Kometiani, 32 настай

George Kometiani 30 насны төрсөн өдрөөр 300 кг жинтэй байжээ. Илүүдэл жингээсээ болж эрүүл мэндийн олон асуудал ар араасаа ундарч эхэлжээ. Тухайн үедээ олон төрлийн фитнес цаг сонирхсон ч аль нь ч Apple Watch шиг байгаагүй байна. Бусад цаганд байхгүй маш хэрэгтэй функцууд байдаг болохоор жингээ хасахад нь маш их тус болсон гэнэ. Одоо George Kometiani Apple-ын үнэн ч хэрэглэгч болжээ.
Хэрвээ та iphone мөн apple watch-тай бол аюулгүйн тохиргоог заавал хийгээрэй.