Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп Монгол улсын цагаар оройны 23:50 цагт гэнэт сүлжээ тасалдаж дэлхийн бүхий л улс орны хүмүүс сошиал үйлчилгээг хэрэглэж чадахгүй байдалд хүрлээ. Уг сүлжээний асуудал нь өглөөний 6 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд 2008 онд л фэйсбүүк ийм өргөн цар хүрээг хамарсан уналтад орж байжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гадны нөлөөнөөс бус дотоод сүлжээний д.оголдол гэсэн байна. 7 цаг үргэлжилсэн уналтаас болж алдарт компани маань 50 тэрбум доллар, Марк Зукерберг 7 тэрбум долларыг хувь.цаанаасаа алдаад байна.

Монголчуудын хувьд оройны 23:50 цагт ихэнх нь унтчихсан байдаг учир төдийлөн нөлөөлөл үзүүлсэнгүй бололтой. Дэлхийн хамгийн том сошиал үйлчилгээ унах үед ихэнх компани, хувь хүмүүс хөгжилтэй жиргээ хийж твиттер дээр хэдхэн цагийн дотор 60 сая хандалт хүргэжээ.