Та хайрт нэгнээ улам аз жаргалтай болгомоор байгаа ч яах ёстойгоо мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр манай сайт интернет дэх хүмүүсийн өгсөн зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна. Эдгээр арга нь энгийн боловч үр дүнтэй байх болно.
Уучлал гуйхын оронд “Баярлалаа” гэж хэлэх

Заримдаа хамтрагчтайгаа ярилцах үед бид өөрөө ч мэдэлгүй уучлал гуйчихдаг. Жишээ нь “Муухай аашилдагт намайг уучлаарай” гэж хэлэхийн оронд “Миний муухай аашийг тэвчдэгт баярлалаа” гэж хэлж болох юм. Ингэснээр харилцаанд илүү эерэг уур амьсгал үүсэх бөгөөд тухайн хүн танд талархах болно.
Асуухын оронд санаачлага гаргах

Та хамтрагчаасаа кинонд явах эсвэл хоолонд орох эсэхийг асуухад татгалзсан хариу авдаг бол асуулт асуухын оронд санаачлагыг гартаа авах хэрэгтэй. Ингэснээр түүний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж чадна. Заримдаа сонголт өгөхийн оронд төлөвлөгөө гаргах хэрэгтэй байдаг.
Хамтрагчаа нэрээр нь дуудах

Мэдээж түүнийг өхөөрдөм нэрээр дуудах нь хайраа илэрхийлж буйн нэг хэлбэр юм. Харин түүнийг нэрээр нь дуудаад хайртай гэдгээ хэлвэл таны харилцаанд эерэгээр нөлөөлж чадах юм.
Түүнд хэлэх зүйлээ сайтар бодох

Заримдаа өөрийн бардам занг хойш тавьж харилцаагаа авч үлдэхийг хичээх нь тийм ч муу зүйл биш. Тэрээр танд эвгүй үг хэлсэн бол аль болох тайван байж нөхцөл байдлыг эргэцүүлэх хэрэгтэй. Тухайн маргааныг зогсоож болох үгийг олж хэлэх шаардлагатай.