Шоколадтай жигнэмгээс татгалзах хүн энэ хорвоод байдаг гэж үү? Энгийн чихэрнээс залхаж байна уу? Тэгвэл гайхалтай сайхан амттай жигнэмэг хийж сурцгаая.

Орц:

  • 1 аяга – давстай цөцгийн тос
  • 1 аяга – цагаан сахар
  • 1 аяга – бор сахар
  • 2 цайны халбага – Ванилин ханд (Vanilla extract)
  • 2 өндөг
  • 3 аяга гурил
  • 1 цайны халбага – хүнсний сод (Baking soda)
  • Хагас цайны халбага – Хөөлгөгч (Baking powder)
  • 1 цайны халбага – давс
  • 2 аяга – Шоколадны чипс (Жижиглэн хэрчсэн шоколад байж болно)
Алхам 1

Шарах шүүгээний листэн дээр илгэн цаас дэвсэж 190°C халааж урьдчилан бэлтгэнэ.

Алхам 2

Том аяганд, гурил , хүнсний сод, давс, хөөлгөгч хийж зуурна.

Алхам 3

Өөр том аяганд, сахар цөцгийн тосоо сайтар хольж өгнө. Эхлээд цөцгийн тосоо өрөөний температурт зөөлрүүлээрэй.

Алхам 4

Ваниль болон өндгөө дээрээс нь хийж хөвсгөр болтол нь хутгаж өгнө.

Алхам 5

Бүх орцоо хооронд нь хольж сайтар хутгаж өгнө.

Алхам 6

Шоколадны чипсээ дээрээс нь хийж хутгана. Шоколадны чипс байхгүй бол жижиглэн хэрчсэн шоколад байж болно.

Алхам 7

Хоолны халбаганы хэмжээтэй бөөрөнхийлж илгэн цаасан дээр тавина.

Алхам 8

Урьдчилан халааж бэлтгэсэн шарах шүүгээнд жигнэмгээ хийнэ. 8-10мин дараа бэлэн болох бөгөөд бага зэрэг түлэгдсэний дараа гаргаарай.

Алхам 9

Илгэн цааснаас салгахын өмнө 2мин амраана.

Бэлэн боллоо