Өдөр бүр бидний эргэн тойронд олон сонирхолтой зүйлүүд болж байдаг. Зарим нь энгийн мэт санагдах боловч итгэмээргүй түүхтэй тохиолдлууд олон бий. Иймд манай сайт та бүхэнд дараах сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. Дэлхий дээрх цор ганц бор өнгөтэй панда

Энэ панданы нэрийг Кизай гэдэг ба орчуулбал 7 дахь хүү гэсэн утгатай юм. Хэсэг судлаачид Кизайг 2 сартай байхад нь Хятадын төвөөс олжээ. Эцэг эх нь бор өнгөтэй байсан болохоор хүүхдээ голсон байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэвч түүний онцгой бор өнгө нь олны дунд алдартай болгосон байна. Одоо тэрээр өөрийн гэсэн хувийн талбайтай, тусгай сайн чанарын хоол иддэг гэнэ.
2. Burger King-ийн IT кинон дээр гаргасан хөгжилтэй реклам

Burger King, Mcdonalds хоёр үүрдийн өрсөлдөгчид гэж хэлж болно. IT кино театраар нээлтээ хийж олон хүмүүс үзэх үеэр киноны төгсгөлд Burger King (хэзээ ч битгий алиалагчид итгэ) гэсэн утгатай хошин реклам гаргажээ.
3. Винстон Чарчилл 5 фунтын дэвгэрт дээр ууртай гарсан шалгаан бий

Винстон Черчилл зураг авахуулах гэж байхдаа дуртай Taмхиa татах гэж байхад нь зурагчин болиулснаар ийм царай гаргажээ.
4. Nike энэхүү шинэ загварын гутлаа Aztec нэртэйгээр худалдаанд гаргах бодолтой байжээ. Гэвч Adidas аль хэдийн нэрийг нь ашигласан байжээ.

Дараа нь Nike Cortéz гэж нэрлэхээр шийдэв – Энэ нь Aztecs-ийг ялж, дээрэмдсэн Испани эрийн нэр юм.
5. Хэрээ бусад амьтдын сүүлээр оролдох дуртай

Хэрээ сүүлнээс чимхдэг учир нь магадгүй хоолтой байгаа амьтдын анхаарлыг сарниулж байгаад хоолыг нь булааж авах зорилготой байж болох юм. Харин эрдэмтдийн ярьж байгаагаар хэрээ нь зүгээр нь амьтдын сүүлээр оролдох дуртай гэж үзжээ.
6. Улаан гадил

Энэ төрлийн банана нь Өмнөд ба Баруун Африк, Канарын арлуудад ургадаг ажээ. Улаан гадил энгийн гадилыг бодвол илүү амттай бас анхилуун үнэртэй байдаг байна. Үүнээс гадна тэд ердийн гадил жимстэй харьцуулахад илүү их витамин С, кальци, эслэг, бета-каротин агуулдаг гэнэ шүү.
7. Мона Лиса зураг анх ямар харагдаж байсан бэ?

Леонардо Да Винчи хамгийн алдартай зураг болох Мона Лисаг хүн бүр мэднэ. Анх зурснаас хойш цаг хугацааны эрхэнд нар, салхи, хуурай, чийгтэй орчноос болж зураг үндсэн өнгөө алдсан байдаг. Тэгвэл орчин үеийн компьютерын ачаар анх ямар байсныг нь гаргасан байна.
8. Жил болгон Нифалд 5 хоногийн турш нохойгоо хүндэтгэх баяр болдог

Нифалчууд энэ 5 өдрийг нохойндоо хүндэтгэл үзүүлж баярладаг байна. Тэмдэглэж байгаа хүмүүс нохойдоо цэцэг тавьж, гэрэл асааж, шохойгоор будаж, хамгийн амттай нохойны амттанг өгдөг гэнэ.
9. Могой таны бодож байснаас олон ястай

Төрлөөсөө хамаараад могойнд хамгийн багадаа 400ш яс байдаг байна. Ийм учраас могой маш уян хатан ажээ.
9. Ёо-Ёо тоглогчийн хуруу ямар харагддаг вэ?

Энэ зурган дээрх гар бол Ёо-ёо тоглоомын мастерын гар юм.