Матрын орд
Матрын ордныхон хамгийн итгэл даах чадвартай хүмүүс байдаг. Түүнд ямар нэг нууцаа чандлан хадгалуулвал яг л хаалттай авдар мэт нууцлах болно. Мөн тэрээр хэн нэгэнд ам гарсан л бол заавал биелүүлдэг. Матрын ордныхон өөрийн амьдралыг дэг журам, дүрэмтэй байлгах дуртай. Түүний уг зан чанар нь итгэл даах хүн болгож өгдөг. Өөрийнхөө амлалтад хүрэхгүй байна гэдэг түүний амьдралын зарчимд нийцэхгүй.
Мэлхийн орд
Мэлхийн ордныхон өөрийн хайртай хүмүүст юугаа ч хамаагүй зориулж чаддаг хүмүүс. Тэд амьдралын юу нь зөв, буруу эсэхийг сайн мэддэг учир аль болох зөв, үнэнч амьдрахыг хичээдэг. Тэрээр хайрлаж, итгэдэг хүнээ яг л гэр бүл мэт хүлээн авдаг.
Жинлүүрийн орд
Жинлүүрийн ордныхон хайрын гараг эрхсийн ивээлд байдаг учир хайрын талаар өндөр ойлголттой байдаг. Тэд ямар нэг зүйлд итгэсэн бол түүндээ тууштай байх бөгөөд бодлыг нь өөрлөх бараг л боломжгүй. Жинлүүрийн ордны хүн тантай хамт байгаа бол хэзээ ч орхин явахгүй.
Хилэнцийн орд
Хилэнцийн ордныхон ширүүн ааш зантай гэж яригдах хэдий ч итгэл даахгүй хүмүүс огт биш юм. Тэд нэг хайрласан хүнээ сэтгэлээсээ хайрладаг учир хэзээ ч орхидоггүй. Гэвч түүнд хайр сэтгэлтэй холбоотой үед л итгэж болох юм. Магадгүй тэд зурхайн ордуудаас хамгийн итгэл даах хүмүүс болов уу.
Охины орд
Охины ордныхон хайрт хүмүүсийнхээ яг л эцэг эх нь мэт санаа тавьдаг. Эргэн тойрных нь хүмүүс зүгээр эсэхийг үргэлж бодож байдаг. Хэрвээ та охины ордныхонд итгэж найдвал урам хугалалгүй туслах болно. Харин тэд итгэл алддаг цорын ганц тохиолдол нь тухайн хүнд ерөөсөө сэтгэлээ зарцуулаагүй үед л юм.