Дэлхий дээрх бүхий л зүйлсийг судлаад дуусчихсан мэт санагдаж байгаа ч эрдэмтэд одоо ч шинэ шинэ нээлт хийсээр л байна. Амьтдын 80%, далайн 90%, микробын 99%-ийг одоо болтол судалж чадаагүй байдаг байна. Бидний амьдардаг ертөнц одоо ч гэсэн гайхалтай зүйлсээр дүүрэн бололтой.

1. Нохойн сарвуу ихэвчлэн эрдэнэ шиш мэт үнэртдэг нь бактери болон хөлсний булчирхай хоёрын нийлэмжтэй холбоотой байдаг. Энэ нь ямар ч аюулгүй үзэгдэл юм.

2. Зарим амьтад өөрийн хөл эсвэл сүүлийг дахин ургуулах чадвартай байдгийг бид бүгдээрээ мэдэх байх. Тэгвэл далайн нялцгай биет өөрийн бүхэл биеийг дахин ургуулах чадвартай байдаг. Толгой нь л байвал хэдхэн долоо хоногийн дотор биеэ ургуулчихдаг байна.

3. Ямар нэг зүйлийг санахыг хичээж байвал нүдээ анихыг эрдэмтэд зөвлөдөг. Ингэснээр таны ой санамжийг сайжруулдаг байна..

4. Хүний зан чанарыг үнэрлээд мэдэх боломжтой. Таныг гадагшаагаа эсвэл дотогшоогоо хүн эсэхийг үнэрлээд мэдэх боломжтой байдаг.

5. Шар шувууны нүд нь харагдаж байгаа шигээ бөөрөнхий биш бөгөөд цилиндр хэлбэртэй юм. Тиймээс нүдээ эргэлдүүлж чаддаггүй, оронд нь толгойгоо 270 градус эргүүлж, 90 градус дээш доош хөдөлгөдөг.

6. Нохойнд дуртай хүмүүс гадагшаагаа хүмүүс буюу бусадтай нөхөрлөж танилцах дуртай, мууранд дуртай хүмүүс дотогшоогоо хүмүүс буюу сониуч зантай.

7. Муурнууд шалан дээрх дөрвөлжин тэмдэгний голд нь суух дуртай байдгийн учир нь хайрцаганд сууж байна хэмээн төсөөлж, өөрт нь их тухтай байдаг байна.

8. Дараагийн удаа та хүнд бэлэг өгөхдөө тухайн хүний насыг бодолцож үзээрэй. Хүний нас явах тусам материаллаг эд зүйлсээс илүү үйл явдалд нь дурладаг бол хүүхдүүд материаллаг зүйлс авахдаа баярладаг байна.

9. Хүмүүс үргэлж IQ-гийн талаар ярьдаг. Тэгвэл амжилтад хүрэхийн тулд IQ-гаас илүү EQ нь 2 дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна.

10. Хүн бол цорын ганц нүүр нь улааж ичдэг амьтан.

11. Gadsby хэмээх роман нь нийт 50000 үгтэй бөгөөд англий хэлний хамгийн түгээмэл үсэг болох E үсэг ашиглагдаагүй байдаг.

12. Бидний хэлэнд үнэр үнэрлэх мэдрэмж байдаг. Хүний хамар л зөвхөн тархи руу үнэрний мэдээлэл явуулдаггүй байна.