Туатара, 110-аас илүү насалдаг

Туатара бол Шинэ Зеландад амьдардаг хэвлээр явагч юм. Тэд гүрвэл шиг харагддаг ч динозавртай холбоотой төрөл амьтан ажээ.

Улбар шар өнгөтэй барзгар загас, 149 жил насалдаг

Уг загас нь удаан өсөлттэй, урт насалдаг төрлийн загас юм. Хамгийн удаан амьдарсан тохиолдол нь 149 жил байсан.

Геодук, 168 жил

Геодук нэртэй хясаа нь Хойд Америкаас гаралтай. Эмэгчин геодук нь амьдралын хугацаандаа таван тербум өндөг гаргах чадвартай байдаг. Харин хамгийн удаан амьдарсан геодук нь 168 жил насалсан байдаг байна.

Нум толгойт халим, 211 жил

Нум халим нь цэнхэр халим шиг алдартай биш ч бусдаас ялгарах онцлог нь 200-аас илүү жил амьдрах чадвартай. Хамгийн удаан амьдарсан халим нь 211 жил байсан.

Кои загас, 226 жил

Ихэнхдээ кои загас нь дунджаар 50 жил насалдаг. Гэвч Ханако нэртэй кои загас 226 жил насалж рекорд тогтоож байжээ. Яагаад ийм удаан амьдарсан нь одоо ч нууц байгаа бөгөөд хүмүүсийн таамгаар сайн эзэнтэй, цэнгэг усанд амьдарч байсан учраас ингэж удаан амьдарсан гэж үзэж байгаа гэнэ.

Алдабра аварга яст мэлхий, 255 жил

Аварга яст мэлхий нь урт насалдгаараа алдартай амьтан билээ. Харин Алдабра яст мэлхий нь 255 жил насалж хамгийн удаан амьдарсан яст мэлхийгээр бүртгэж авсан байна.

Мөнх амьдардаг далайн залхаг (медуз)

Уг далайн залхаг нь хөгшрөх үедээ өөрийн эд эсийг буцаан залуужуулж шинээр эхэлдэг байна. Тэд яг л цаг хугацаагаар аялах мэт амьдардаг бөгөөд гадны нөлөө байхгүй л бол амьдарсаар л байх болно.