Загас – Яг л зүүд, мөрөөдөл шиг хайрын харилцаатай байхыг хүсдэг. Та романтик зүйлсэд дуртай нэгэн бөгөөд хайрт нэгнээ хамгийн романтик байдлаар хайрлах дуртай. Мөн өөрийн төсөөллийн ертөнцөөр аялж кино шиг үйл явдлыг бодож амьдардаг. Заримдаа хэтэрхий романтик зүйлсийг сэтгэдэг.

Жинлүүр – Та хайрт нэгнээ онцгой гэдгийг мэдрүүлэхийн тулд бүхий л романтик зүйлсийг хийхийг хичээдэг. Таны хамтрагч таньтай адилхан романтик биш байсан ч та хайрлсаар л байх болно.

Хилэнц – Бусад хүмүүс таныг нууцлаг, бүрэг, ганцаараа байх дуртай гэж боддог байж болох ч үнэндээ таны сэтгэлийг нь хөдөлгөж, зүрх гижигдэх тэр нэг хүнтэй хамт байхыг хүсдэг. Хэрвээ та зөв хүнтэйгээ учирвал бусад шиг романтик байж чадна.

Мэлхий – Та бусад ордуудаас хамгийн халамжтай бөгөөд мэдрэмтгий орд юм. Хайр дурлалын хувьд хамгийн түрүүнд сэтгэлийг нь хардаг. Хэрвээ та өөрөө хүсэж байвал ямар ч хүнээс романтик байж чадна.

Арслан – Та тэр нэг хүнд хэр их хайртайгаа дэлхий ертөнцөд харуулж, сэтгэл зүрхээ зориулахыг хичээдэг. Хамтрагчаа баярлуулж байвал таны сэтгэл дүүрж, жаргалтай байдаг.