Матар – Матрын орд нь хамгийн их хариуцлагатай, шаргуу хөдөлмөрч, ажлын хэнхэгтэй, нямбай хүмүүс байдаг учир энэ жагсаалтын тэргүүнд байгаа аж. Тэд зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийх бөгөөд хэзээ ч бууж өгдөггүй.

Бумба – Уг ордныхон удаан хугацаанд зүгээр сууж чаддаггүй үргэлж ямар нэг зүйл сэдэж, хөдөлмөрлөж байдаг. Тийм ч учраас зохион бүтээгч, шаргуу хөдөлмөрч хүмүүс бумбын ордонд төрсөн байх талтай. Тэд амьдралд хэрэгтэй зүйл хийж бусдад өөрийгөө батлан харуулах дуртай.

Загас – Уг ордонд төрсөн хүмүүс бусдаас хамгийн оюунлаг, авъяастай байх бөгөөд ямар нэг даалгавар эсвэл зорилго өөртөө тавьсан бол заавал биелүүлж байж санаа нь амарна. Бараг боломжгүй зорилго байсан ч түүнийхээ төлөө хичээсээр байдаг.

Хонь – Уг ордныхон бусдаас хамгийн амбицтай хүмүүс байдаг. Үргэлж баян цатгалан амьдралыг мөрөөддөг бөгөөд түүнийхээ төлөө бүх хүчээрээ зүтгэнэ. Тэд хүний доор ажиллах дургүй, ганцаараа ажиллах дуртай бөгөөд өөдрөг үзэлтэй, шилдэг манлайлагч болж чаддаг. Ямар нэг ажил эхлүүлэх хүслээр дүүрэн байдаг учир хөдөлмөрч ордуудын нэг мөн юм.

Үхэр – Үхрийн ордныхон өөрт тависан зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Тэд ямар ч ажлыг маш сайн хийж гүйцэтгэх хэдий ч бага зэрэг залхуу зан нь ажилд нь асуудал үүсгэдэг.