Хайр дурлалгүйгээр анимег төсөөлөхийн аргагүй билээ. Та ямар аниме үзэх вэ? гэж бодсоор байна уу?
Чиний нэр

Нэгэн өдөр хоёр хүн гэнэт бие нь солигдож эхэлдэг. Тэс өөр амьдралтай тэд нэгнийхээ амьдралыг бусниулахгүйн тулд ямар нэг зүйл дээр бичиг үлдээж харилцдаг. Гэвч үүнээс том зүйл ирээдүйд болохыг мэдэж хүмүүст туслахыг хичээдэг.
Улаан үст цасан цагаан охин

Эмийн ургамал судлаачаар ажилладаг эмэгтэйн тухай гарах бөгөөд өөртэй нь гэрлэх гэж оролдсон ханхүү гээс зугтаж эцэст Зэн гэх ханхүү аварснаар эхэлдэг байна.
Hotarubi no Mori e

Сайхан уйлмаар байна уу?
Нэгэн охин ойд төөрч замаа олохгүй байтал маск өмссөн хүү гарч ирээд тусалдаг. Тэр хүү үнэндээ ойн савдаг болж таардаг ба охин жил бүр ирж түүнтэй уулздаг болжээ. Гол асуудал нь тэр хүүд хүрч болохгүй, хүрвэл агаарт замхран алга болох болно.
Weathering with you

Хоёр өсвөр насны хүүхэд амьдрах газар хайж байгаагаар эхэлдэг. Харин охин нь бороог зогсоож нар гаргах хүчтэй байдаг. Тэр хоёр уулзаад удаагүй ч дотно найзууд болдог бөгөөд бороог зогсоох бизнес хийж эхэлдэг.
Sword Art Online

Isekai анименуудын өвөг эцэг гэж хэлж болохоор аниме билээ. Тулаан хайр дурлалаар дүүрэн уг цувралыг заавал үзээрэй.
Fruits Basket

Тоорү гэх охин харамсалтай нөхцөл байдлаас болж орон гэргүй болох бөгөөд сургуулийн царайлаг залуу түүнийг гэртээ урьж оруулдаг. Харин Тоорү тэр гэр бүлийн нууцыг мэдэх бөгөөд эсрэг хүйстний хүнд тэврүүлэх үед амьтан болж хувирдаг.