Гэртээ зочин авчирч хамт цай уухад ихэнх хүмүүс дуртай байдаг. Гэвч хамгийн эелдэг хүн байсан ч хэн нэгэн гэрийнх нь тохижуулалтыг шүүмжилж эсвэл дураараа дургихад дургүйцэх нь ойлгомжтой билээ.
Ариун цэврийн хэрэгсэлд нь дураараа хүрэх үед

Та найзынхаа гэрт хонох гэж байгаа бол өөрийн гэсэн үсний сам, шүдний сойз гэх мэт зүйлсээ авчрах хэрэгтэй. Хэрвээ шүдний сойзоо авчрахаа мартчихсан бол илүү сойз байгаа эсэхийг асуугаарай. Ариун цэврийн зүйлсийг хэзээ ч хуваалцаж болохгүй
Амьдарч буй гэрийг нь шүүмжлэх үед

Хүн болгоны сонирхол өөр өөр байдаг. Орчин үеийн тохижуулалтад дуртай хүн байхад 90-ээд оны зүйлсэд дуртай ч хүн байдаг. Тиймээс таны гэр зөвхөн танд таалагдаж байх нь чухал юм.
Тэжээвэр амьтанд нь хоол өгөх

Амьтад хэн нэгнээс хоол авахын тулд өрөвдөлтэй царай гаргадаг. Гэвч эзнээс нь асуулгүйгээр хоол өгөх нь тийм ч сайхан санаа биш юм. Тухайн амьтан дэглэм барьж эсвэл эмчилгээтэй байгаа эсэхийг мэдэхгүй учраас заавал асуух хэрэгтэй.
Хүүхдээ таны гэрт авчраад дураар нь дургүйлах үед

Энэ бол хүн бүрт тулгардаг нөхцөл байдал билээ. Ээжүүд гал тогоонд кофе уунгаа ярилцаж харин хүүхэд нь хүссэн бүхнээ хийдэг. Хүүхдүүд маш сониуч байдаг учир хана нь дээр зурж, ямар нэг зүйл эвдлэх тохиолдол байдаг.
Хүүхдээ өөртэйгөө ойр байлгаж хараа хяналт тавих нь зүйтэй юм.
Таны гэрт өөрийн дүрмээ тогтоох

Ямар ч хүн гэрт нь зочин ирэх үед түүнийг аль болох тухтай байлгах гэж хичээдэг. Харин зочин нь гэрийн үнэр таалагдахгүй эсвэл тэжээвэр амьтнаа холдуул гэх мэт дүрэм тогтоогоод байвал түүнийг ахиж гэртээ урихгүй л болов уу