Загас – Бүтээлч байдал болон өрөвч сэтгэл нь уг ордны хүмүүсийн хамгийн үзэсгэлэнтэй нь болгодог. Тэд мэдрэмтгий бөгөөд сэтгэл хөөрөл өндөртэй байдаг. Уг ордны эмэгтэйчүүд өөрийн үзэсгэлэнт төрх болон гайхалтай зан чанараар бусдад гайхагддаг ба урт үс, туранхай бие гээд тоочоод байвал дуусахгүй.
Ганц инээмсэглэл нь ямар ч хүний зүрхийг булаах чадалтай байдаг.
Охин – Үзэсгэлэн гоо болон ухаалаг байдлыг нэгтгэсэн хүмүүс гэвэл уг ордныхон юм. Мөн юмсыг төгс төгөлдөр хийх дуртай. Бусдад хэрхэн гайхалтай харагдаж, дур булаам амьдрахаа сайн мэддэг. Тэд бага зэрэг хатуу зантай, уйтгартай байж болох ч ямар ч хүнийг өөртөө татчихдаг. Хэрвээ үзэсгэлэнтэй бөгөөд ухаалаг зурхайн орд гэвэл охины орд юм.
Арслан – Уг ордны хүмүүс бусдад сэтгэгдэл үлдээхдээ гаргууд. Тэдний толигор үс, соронз мэт татах царай, өөртөө итгэлтэй байдал нь үзэсгэлэнтэй ордуудын нэг болгодог. Барагтаа юманд айдаггүй зоригтой. Мөн их зантай, бахархал нь дийлдэхгүй их. Үзэсгэлэнт байдал нь хөл хөдөлгөөнтэй газраас ч гэрэлтэж харагдана.
Хонь – Зурхайн ордны хамгийн эхэнд байрлах ордыг яаж орхиж болох билээ. Өөртөө итгэх итгэл, эрч хүчтэй байдал нь бусдаас онцгойруулна. Тэдний нүд, инээмсэглэл, гэмгүй царай нь хамгийн үзэсгэлэнтэй харагддаг.
Жинлүүр – Уг ордныхон дэгжин бөгөөд эелдэг зан чанараараа алдартай. Зан чанарын хувьд өрөвч, халамжтай, сайхан сэтгэлтэй. Тэдний тааламжтай дүр төрх, соронз мэт татах инээмсэглэл нь хамгийн үзэсгэлэнтэй ордуудын нэг болгодог. Мөн тэд хайрын харилцааны хувьд илүү уламжлалт байдлаар ханддаг.