Дэлхий ойролцоогоор 250 муурын үүлдрүүд байдаг. Үсгүй, хөвсгөр, нөхөрсөг гэх мэт. Гэвч тэднийг хооронд нь ганц л зүйл нэгтгэдэг тэр нь үнэхээр үзэсгэлэнтэй.

1. Норвегийн ойн муур

Уг муурын өвөг дээдсийг Викингчууд 2000 жилийн өмнө тэжээж ирсэн. Зөөлхөн бөгөөд үсэрхэг уг муур нь хүйтэн цаг агаарт амьдрах чадвартай ба сайн анчин гэнэ. Харин үнэ нь $600 – $3000 байдаг.

2. Гималайн муур

Энэ муур яг л Персийн мууртай төстэй харагддаг ба цэнхэр нүд, уусмал өнгөтэй үс нь онцгой харагдуулдаг. 1950 онд үржүүлж байсан бөгөөд нөхөрсөг, дуулгавартай муур юм. Үнэ нь $500 – $1300 байдаг.

3. Шотланд Фолд

Бусад муурын чих босоо байдаг бол Шотланд Фолдын чих нь унжаа байрлалтай байдаг. Маш ухаалаг муур ба үнэ нь $200 – $1500 байдаг.

4. Оросын Цэнхэр

Уг муур нь хамгийн алдартай богино үст муур юм. 1893 оноос үржүүлж эхэлсэн бөгөөд гэрт аз авчирдаг гэж үздэг байна. Муурын үнэ нь $400 – $2000 байдаг.

5. Хао Мани (Khao Manee)

Эрт дээр үед хааны гэр бүл л уг муурыг тэжээдэг байсан бөгөөд урт удаан наслах, аз, эд хөрөнгийн бэлэг тэмдэг гэж үздэг байжээ. Муурын үнэ $7000 – $11000 байдаг.

6. Америкийн буржгар

1981 оноос үржүүлж эхэлжээ. Төрөөд дөнгөж 10 хоногийн дараа чих нь харлаж яг л ивэр шиг харагддаг байна. Муурын үнэ нь $1000 – $3000 байдаг.

7. Бенгал муур

Уг муурыг Азийн ирвэсэн муурнаас гаргаж авсан бөгөөд усанд сэлэх дуртай байдаг. Жин нь гэхэд 4 – 8 кг байдаг. Үнэ нь $1000 – $4000 байдаг.