Арслан – Уг ордны хүмүүс шоппинг хийж хүмүүст бэлэг авч өгөх дуртай. Тухайн хүний төрсөн өдөр, тэмдэглэлт баярын өдөр ойртоогүй байсан ч аваад л өгчихнө. Түүнд таарсан төгс бэлэг тааралдвал хүлээж бодлогошрохгүй шууд л авна. Мөн өөрсдөө ч тансаг, тухтай амьдралаар амьдрахыг хүсдэг учраас гоё бүхнийг өөртөө авдаг.

Тэдний үрэлгэн зан нь хэрээс хэтэрчхээд байдаг ч азаар орлого сайтай хүмүүс юм.

Загас – Уг ордны хүмүүс зөөлөн сэтгэлтэй. Мөнгө зээлчхээд буцааж өгдөггүй хүн байсан ч түүнд зээлж л орхино. Хэн нэгний амьдралд хэцүү цаг үе тулгарч хөл дээрээ босоход мөнгө хэрэгтэй байвал загасны ордныхон сайхан сэтгэлээр тусалдаг.

Нум – Тэдний хувьд мөнгө бол хэзээ ч №1 асуудал биш. Хүссэн хэмжээгээрээ үрчхээд ахиад л мөнгөтэй болчихдог. Онгоцны тасалбар, зочид буудал, тансаг хоолонд орох дуртай. Тэдний гол асуудал нь хэр их мөнгө үрж байгаагаа хянадаггүй бөгөөд эцэст нь тэр мөнгөө эргүүлэн төлөх шаардлагатай болчихдог. Эд зүйлд дуралдаггүй, туршлагад хайртай хүмүүс.

Ихэр – Ихрийн ордныхонд мөнгөө хадгалж, гамнах маш чухал нөхцөл байдал үүсээгүй л бол мөнгөө цацах болно. Тэд мөнгөө дэлгүүрт үрж, хүмүүст хандивлаж явдаг. Өөрийг нь тухайн зүйл жаргалтай болгож л байвал мөнгөө үрсээр л байх болно. Харамсалтай нь хэт их мөнгө үрсэндээ харамсаж авсан бүтээгдэхүүнээ буцаах үе гарна.

Хумх – Уг ордныхон өөрийн мөнгийг электрон бараа, шинэ бизнес, хандивын үйл ажиллагаа, хүмүүнлэгийн ажилд зориулах дуртай. Тэд шинэ гарааны бизнес, хөрөнгө оруулалтанд хамгаас дуртай. Заримдаа хөрөнгө оруулалт нь ашиг хийж, заримдаа мөнгөө алдах нь тэр.