Ханиад хүрсэн үед хоолны дуршил буурдаг ч хоол идэхгүй бол тэнхрэхгүй. Мэдээж гарт дайралдсанаа идээд байж болохгүй. Зөв хоол идэж дархлаагаа дэмжиж, буруу хоолноос татгалзах хэрэгтэй.
Идэж болохгүй хоол:
Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь их хэмжээгээр гистамин ялгаруулдаг ба хамар бөглөрч амьсгалахад хэцүү байдалд оруулдаг.
Амттан, сахар

Өвчтэй хүний хамгийн том дайсан бол сахар. Дархлааны систем болон цусны цагаан эсийг сулруулдаг. Өвчнөө хүндрүүлэхийг хүсэхгүй байгаа бол сахарнаас түр хугацаанд татгалзах хэрэгтэй.
Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд их хэмжээний давс, сахар, өөх тос агуулагддаг. Энэ нь үрэвсэл үүсгэгч гол хүчин зүйлүүд билээ. Бие нь дээрдэж, тэнхрэх хүртлээ идээд хэрэггүй л болов уу.
Даршилсан хоол хүнс

Цагаан цуу болон давс агуулагддаг учир хоолойн үрэвслийг дордуулдаг.
Хатуу, шаржигнасан хоол хүнс

Хоолой өвдсөн үед шарсан төмс, жигнэмэг гэх мэт хатуу төрлийн хоол хүнс идэхгүй байх хэрэгтэй.